“Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад нэрээ дэвшүүлэх хүсэлтээ өнгөрсөн бямба гарагт өгчээ.
Өнөөдөр Монгол Ардын Намын 28 дугаар их хурал эхэлж, гурван өдөр үргэлжилнэ. Их хурлаар намын шинэ даргаа сонгох юм. Намын даргад Г.Майцэцэгээс гадна Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл, У.Хүрэлсүх нар нэр дэвшээд байна.
Г.Майцэцэгийн хувьд 2010 онд МАН-д элсэн орсон бөгөөд Баянгол дүүргийн 20-р хорооны 121-р үүрт харьяалагддаг аж.
МАН-ын үндсэн дүрмийн 4.1.2-т Намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхийн дагуу тэрбээр намын даргад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өргөдөл гаргасан байна.