Германы Засгийн газар хүүхдэд зориулсан зарим төрлийн ухаалаг цагийг хориглох шийдвэр гаргаж, эцэг эхчүүдэд эдгээр төхөөрөмжийг шууд устгах шаардлага тавьжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард эрх баригчид “Миний найз Кайла” хэмээх робот тоглоомыг мөн л тагнуулын зорилгоор ашигладаг учир хориглож, устгах шийдвэр гаргаж байв
Өнгөрсөн Баасан гарагт Германы Холбооны сүлжээний агентлаг 5-12 насны хүүхдүүдэд зориулсан зарим төрлийн ухаалаг цагийг алсаас удирдаж, хяналтын төхөөрөмж болгон ашиглах боломжтой гэдгийг зарласан аж.
Тиймээс энэ төрлийн төхөөрөмж нь бусдыг тагнах төхөөрөмж болох аюултай гэж үзсэн байна. Германы хуулийн дагуу хүний хувийн яриаг зөвшөөрөлгүйгээр бичиж авах нь хууль бус үйлдэл аж.
Холбооны сүлжээний агентлагийн Ерөнхийлөгч Иохен Хоманн “Бидний мөрдлөгийн явцад зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ ухаалаг цагийг багшийг нь тагнах төхөөрөмж болгон ашиглаж байсныг тогтоосон” гэжээ.
Утасны дуудлага хийж чаддаг, GPS, камер зэрэг төрөл бүрийн нэмэлт үйлдэлтэй хүүхдэд зориулсан ухаалаг цагнууд хүүхдийн хяналтын төхөөрөмжтэй ижил зарчмаар ажиллах бөгөөд тусгай аппликейшнээр дамжуулан дуу хоолой бичиж авч болдог аж.
Тиймээс энэ асуудалд Германы эрх баригчид тун нухацтай хандаж, эдгээр төхөөрөмжийг устгахыг шаардаж эхэлсэн юм байна. Түүнчлэн устгаж байгаа дүрс бичлэгээ цахим орчинд байршуулахыг хүсжээ.
Германы Холбооны сүлжээний агентлаг иргэдээсээ цахилгаан хэрэгсэл устгахыг хүссэн анхны тохиолдол энэ биш юм. Өнгөрсөн хоёрдугаар сард эрх баригчид “Миний найз Кайла” хэмээх робот тоглоомыг мөн л тагнуулын зорилгоор ашигладаг учир хориглож, устгах шийдвэр гаргаж байв.
Эх сурвалж: Mashable