Зимбабвегийн эрх баригч нам Ерөнхийлөгч Роберт Мугабег намын даргын албан тушаалаас огцруулж, түүнээс Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардлаа. Улмаар түүний оронд дэд Ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагваг "Zanu-PF" намын шинэ удирдагчаар томилж, түүнийг ирэх оны сонгуульд өрсөлдөнө гэдгийг зарлажээ. Мөн огцрох шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд импичмент зарлана гэдгээ мэдэгдээд байна.
Харин Ерөнхийлөгч Роберт Мугабе тус улсын Үндэсний телевизээр хийсэн мэдэгдэлдээ "Огцрох бодолгүй байгаа"-гаа илэрхийлжээ. Үүгээрээ тэрбээр өөрийг нь огцруулахыг зорьж буй эрх баригч намын эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдсэн гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе "Цэргийнхэн ажиллагаагаа хэрхэн явуулж байгааг анхаарах нь зөв.
Миний бие Ерөнхийлөгч болон зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар тэдний санаа зовж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үүссэн нөхцөл байдал манай улсын тогтвортой байдал, иргэдийн амьдралд эрсдэл учруулж байгааг дурдах хэрэгтэй. Хэдхэн долоо хоногийн дараа Конгресс хуралдах товтой байгаа. Миний бие тус хуралдааныг даргална гэдгээ үүгээр илэрхийлж байна" гэж мэдэгджээ.
Зимбабвегийн ард иргэд түүнийг огцорч буйгаа зарлана гэж хүлээж байсан ч телевизээр хийсэн мэдэгдлийнх нь дараа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн тус улсын Ахмад дайчдын холбоо Роберт Мугабег хурцаар шүүмжилж, "Түүний хувь заяа цэргийнхэн болон ард иргэдээс хамаарна" гэж мэдэгдсэн байна.
Б.Ариунболд