Гадаадын иргэн паспортоо биедээ авч яваагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Д.Багахүү GoGo.mn

2017-11-20 11:55 GMT+8

Монгол улсад зорчиж байгаа болон оршин сууж буй гадаадын иргэд паспорт болон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах үүрэг хүлээдэг бөгөөд хэрвээ авч яваагүй нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох аж.
 
Учир нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг.


 
Тиймд зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг Гадаадын иргэн харьяатын газраас анхаарууллаа.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 487 санал өгсөн байна.

Дээшээ