Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлахаар төлөвлөсөн МАН-ын XXVIII Их хурлын эхний өдрийн хуралдаан түр завсарлаад байна. Өнөөдөр 09.00 цагаас СТӨ-нд эхэлсэн Их хурлын үдээс өмнөх хуралдаанд МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлийг сонсов. Намын даргын илтгэлээс эхлэн хаалттай горимд шилжсэн тус хурал дөнгөж сая завсарлан, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, дурсгалын зураг татуулж байгаа юм.
Харин үдээс хойшхи хуралдаан салбар хуралдаанаар үргэлжилж, “МАН-ын дүрмийн шинэчлэл”, “МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл” гэсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцэх аж. Дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх салбар хуралдаан Соёлын төв өргөөнд, Мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийг хэлэлцэх салбар хуралдаан Тусгаар тогтнолын ордны Их танхимд хаалттай болно. Салбар хуралдааны төгсгөлд “XXVIII Их хурлаас гарах уриалга”-ыг хэлэлцэж, мөрийн хөтөлбөр, дүрмээ батлахаар төлөвлөөд байна.