Францын судлаачид Дундад зууны үед ашиглаж байсан мөнгөн зооснуудыг олсон байна. Археологичид Францын Үндэсний шинжлэх ухааны судалгааны төвтэй хамтран 2200 ширхэг мөнгөн зоос, 21 ширхэг Дундад зууны үеийн исламын алтан зоос, бөгж болон бусад алтаар хийсэн эдлэлүүд олжээ.
Судлаачдын хэлж байгаагаар өмнө нь үүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн зоос олдож байгаагүй аж. Түүнчлэн их хэмжээний мөнгөн зоос, Арабын алтан зоос болон бөгж нэгэн зэрэг олдсон нь маш ховор тохиолдол.
"Энэ нь Дундад зууны үед баруун Европт хамгийн томд тооцогдож байсан “Cluny” сүмийн хувьд маш чухал олдвор" гэдгийг Францын Үндэсний судалгааны төв мэдэгдэлдээ дурдсан байна. Судлаачдын тогтоосноор эдгээр зооснуудыг ойролцоогоор 850 жилийн өмнө ашигласан байж болзошгүй.
Сонирхуулахад, Дундад зууны үед барууны орнуудын гол арилжааны хэрэгсэл нь мөнгөн зоос байсан аж. Шигтгээнийхээ захаар сийлбэртэй бөгж, алтан зоосыг маш цөөн хүн эзэмшиж байжээ. Зөвхөн онцгой тохиолдолд алтан зоосоор арилжаа хийдэг байсан байна.
Б.Ариунболд