2017 оны эхний арван сард импортолсон 3.5 тэрбум ам.долларын барааны 92.6 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.3 хувийг гадаад зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа эзэлж байна.
Машин механик, тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 722.9 сая ам.доллар буюу 20.5 хувь,
Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 12.4 хувийг бүрдүүлжээ.
Харин хүнсний бэлэн бүтээгдэхүүний импортын дүн 309 сая ам.доллараар хэмжигдэж байна. Мөн 23 сая гаруй ам.долларын амтлаг гурилан бүтээгдэхүүн, 11 сая ам.долларын дүнтэй тахианы мах, дайвар бүтээгдэхүүн гаднаас худалдан авчээ.
Тахианы махны худалдан авалт нэмэгдэхэд сүлжээ зоогийн газрын тоо олширсон нь голлон нөлөөлсөн байна. Гахайн махны импорт ч мөн ижил шалтгаанаар 50 орчим хувиар нэмэгдэж, 7.2 сая ам.долларт хүрчээ. Монгол Улсын импортын 60 гаруй хувийг ОХУ болон БНХАУ-аас худалдан авсан бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа аж.
Б.Дашням