Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдлыг иргэдэд танилцуулж, нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүллээ.
Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр болон бусад хэлтэс, харьяа агентлагуудын дарга, албан хаагчид болон нийслэлийн 9 дүүргийн иргэдийн төлөөлөл оролцсон байна.
Энэ үеэр НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу энэ сарын 25-ны дотор НИТХ-д өргөн барина. Хуулийн хугацааны цаглабарын дагуу 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийслэлийн төсөв батлагдах ёстой” хэмээлээ.
Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх хувийг буюу 61.0 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлж байгаагийн 50.0 орчим хувийг Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлж, үлдэх хувийг үл хөдлөх хөрөнгө, буу, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, газар, ус гэх мэт тодорхой нэг обьектод хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулдаг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлого бүрдүүлж байна.
2018 оны төсвийн төсөлд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2017 оны түвшнээс 63.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжих урсгал зардлыг 203.1 тэрбум төгрөгөөр бууруулан хянаж, улсад төвлөрүүлэх орлогыг энэ оны түвшнээс 57.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн хянажээ.