Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн арвандүгээр сарын дөрөв дэх ням гарагийг “Шинжлэх ухааны ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг.
Арваннэгдүгээр сарын 27-нд болох Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж БСШУСЯ-наас энэ долоо хоногийг бүхэлд нь “Шинжлэх ухаан Технологи Инноваци”-ийн долоо хоног хэмээн зарлаж, тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлт ирэх Лхагва гарагт Уран зургийн галерейд болох бөгөөд хоёр өдрийн хугацаатай Шинжлэх ухааны үзэсгэлэн экспо гарах юм. Харин Баасан гарагт Шинжлэх ухааны ажилчдын баярын хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Экспогийн үеэр эрдэмтэн, судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ ном, товхимол толь бичиг болон төрөл бүрийн шинэ бүтээл, шинэ санаа, шинэ шийдлийг танилцуулна.
Энэ жил Монгол Улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 96, Шинжлэх ухааны академи үүсгэн байгуулагдсаны 56 жилийн ой тохиож байгаа аж.
GoGo мэдээний агентлаг энэхүү өдрийг тохиолдуулан та бүхэнд Монгол эрдэмтэд, залуу зохион бүтээгчдийн оюунаар бүтсэн сонирхолтой бүтээлүүдийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэх болно.