Япон улсын экспорт өнгөрсөн сард дөрөв дэх сардаа дараалан хоёр оронтой тоогоор өслөө.
Тус улсын эдийн засгийн хувьд энэ он дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн таатай жил болж байгааг шинжээчид онцолсон байна. Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай Япон улсын экспорт аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсжээ.
Энэ нь гэхдээ шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болсон байна. Харин импортын хэмжээ нь өмнөх оныхоос 18.9 хувиар өссөн нь таамгаас бага дүн болжээ. Үүгээр тус улсын худалдааны тэнцэл 285.6 тэрбум иен буюу 2.6 тэрбум ам.долларын ашигтай гарч байна.
Япон улсын экспортын бараа, бүтээгдэхүүний эрэлт энэ онд өндөр байгаа аж. Ялангуяа сүүлийн саруудад ухаалаг гар утасны үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбогдуулж, энэ төрлийн бүтээгдэхүүний эд анги, машин техникийн эрэлт өсжээ. Япон улс энэ оны эхний арван сард нийт 64 их наяд иенээр хэмжигдэх бараа, бүтээгдэхүүн экспортолсон байна.
Энэ нь 2008 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүний дүнд тус улсын эдийн засаг сүүлийн долоон улирал дараалан өссөн байна. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэнээс Хөрөнгийн бирж сүүлийн жилүүдэд байгаагүй хамгийн идэвхтэй арилжаагаа хийж байгааг ажиглагчид онцолжээ.
Н.Номин-Эрдэнэ