Энэ онд нийт улаанбуудайн ургацын 55 хувийг алдсанаар ОХУ-аас 225 мянган тонн улаанбуудай импортлохоор болоод байна. Өнөөдрийн байдлаар нийт 43 аж ахуйн нэгж импортын улаанбуудайн квот авах хүсэлтээ Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлжээ. Үүнээс “Улаанбаатар гурил”, “Од групп", “Барил трейд”, “Эрдэнэт фүүдс” зэрэг компаниуд квотын эрх авах шаардлага хангажээ. Импортын улаанбуудайг гаалийн татвараас чөлөөлөхгүй бол гурилын үнэ нэмэгдэх эрсдэлтэй гэж салбарын яам үзэж байна.
Тиймээс Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа аж. Цаашид гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг гаалийн албан татвараас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг боловсруулжээ.
ОХУ-аас хүнсний улаанбуудай импортлох татвар тонн тутамд 256 ам.доллар байдаг. Хэрэв үүнийг тэглэж чадвал гурилын үнэ нэмэгдэхгүйгээр улаанбуудайн дутагдалыг шийдвэрлэх боломжтой ажээ. Одоогоор дотоодын гурил үйлдвэрлэгчид 141.2 мянган тонн буудайг компаниудад нийлүүлээд байна.
Ж.Жаргалмаа