ОХУ-ын "Rosneft" компани БНХАУ-ын эрчим хүчний "CEFC China Energy" компанид газрын тос нийлүүлэх хэлэлцээр байгуулснаа мэдэгдлээ. Газрын тосны импортоор дэлхийд тэргүүлэгч БНХАУ олон улсын хэмжээнд газрын тосны нэгдсэн сувагтай болохыг зорьж байгааг ажиглагчид онцолж байгаа юм.
Хэлэлцээрийн хүрээнд “Rosneft” компани ирэх оны нэгдүгээр сараас "CEFC China Energy" компанид таван жилийн хугацаанд 60.8 сая тонн газрын тос худалдахаар болсон байна. Энэ нь ОХУ БНХАУ-д нийлүүлэх газрын тосны хэмжээгээр Саудын Арабыг тэргүүлнэ гэсэн үг аж.
Үүнээс гадна газрын тосны худалдаанд төдийлөн оролцож байгаагүй "CEFC China Energy" компани энэ төрлийн худалдаагаар тэргүүлэгч 10 компанийн нэг болж "Vitol", "Trafigura" зэрэг барууны арилжигч талуудтай өрсөлдөх боломжтой болж байна. Үүнээс өмнө БНХАУ-ын хамгийн том 10 компанийн нэгт тооцогддог тус компани есдүгээр сард “Rosneft”-ийн 14.2 хувьтай тэнцэх хувьцааг худалдаж авах есөн тэрбум ам.долларын хэлэлцээр хийх зөвшилцөлд хүрчээ.
Н.Номин-Эрдэнэ