“Тогтвортой хөгжил ба Ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, эко шошго” сэдэвт семинар хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уг хурлыг БОАЖЯ НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP), БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй юм.
Семинараар Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга механизмын талаар хэлэлцэж байна.
Өнөөдөр “Худалдан авалт дахь ногоон карт, эко шошго тэмдэгний хэрэглээ” сэдвийн хүрээнд “БНСУ”-ын эко тэмдгийн схем”, “Ногоон хөгжлийг дэмжих эдийн засгийн урамшуулал”, “БНСУ-ын ногоон карт, ногоон худалдан авалтын схем”, “Төрийн тогтвортой худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчин”, “Төрийн тогтвортой худалдан авалтыг хэрэгжүүлэх арга зам” зэрэг асуудлаар чуулна.
Үүний дараа хэрэгцээ шаардлага, боломж, бэрхшээлүүдээ ярилцаж ногоон санхүүжилтийг хөгжүүлэх цаашдын төлөвлөгөөгөө боловсруулах аж.
Монгол Улсын хувьд бүх түвшний үйлдвэрлэл, хэрэглээнд байгаль орчинд ээлтэй арга, технологийг нэвтрүүлэх, ээлтэй хандлага зөв дадлыг төлөвшүүлж, урамшууллын оновчтой хөшүүрэг, механизмыг бий болгох зайлшгүй шаардлагыг үндэслэн энэ оны 9 дүгээр сард “Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ыг баталсан.
БОАЖЯ-наас дээрх журмын хэрэгжилтийг хангаж, байгальд ээлтэй арга, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногоон гэрчилгээ олгох, байгальд ээлтэй арга, технологийг нэвтрүүлж бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээнд эко тэмдэг бий болгох асуудлаар нарийвчилсан шалгуурыг боловсруулахаар ажиллаж байгаа юм байна.
Хурал 17.00 цаг хүртэл “City Tower”-ийн хоёр давхарт үргэлжилнэ.