Жолооны сургалтдаа амжилттай хамрагдаж, шалгалтууддаа тэнцсэн бол жолооны үнэмлэх нь шууд хэвлэгдэх боломж бүрджээ.
Учир нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвөөс Жолооны сургалтын төвийн бүртгэлийн програм хангамж /http://dedu.police.gov.mn/-ийг боловсруулан Бүртгэл хяналтын төвд өчигдөр /2017.11.20/ хүлээлгэн өгсөн байна.
Жолооны сургалтын төвийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэн тухайн өдрөөсөө эхлэн жолоочийн үнэмлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагааг өөрөө хянах боломж нээгдэж байна.
Энэхүү программыг хөгжүүлэхдээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбосон нь суралцагчийн нэр, регистерийн дугаар давхардах гэх мэт алдаа үүсэхгүйгээр зохицуулагдсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.