“Тогтвортой хөгжил ба Ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, эко шошго” сэдэвт семинар хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уг хурлыг БОАЖЯ НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP), БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй юм.
Семинараар Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга механизмын талаар хэлэлцэж байна.
Хурлын үеэр “Эко&Партнерс” компанийн гол түнш Дэй Вонг Лимээс тогтвортой хөгжил болоод эко шошгын талаар тодрууллаа.
-Юуны өмнө эко шошгын талаар ойлголт өгөхгүй юу?
-Эко шошго бол тухайн бүтээгдэхүүнийг байгальд ээлтэйг гэрчлэх тэмдэг юм. Эко шошгоны гэрчилгээжүүлэлтийг авснаар тухай бүтээгдэхүүнүүд “эко” гэсэн тодорхойлолтыг авна. Дэлхий дахинд эко шошготой бүтээгдэхүүнийг худалдан авах хандлага эрс нэмэгдэж байна.
-Дэлхийн нийтээр Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид ногоон эдийн засгийн чиг хандлага руу орж байна. Үүнийг нэвтрүүлснээр Монгол улсын хувьд ямар давуу талыг олох вэ?
-Дэлхий даяар Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал газар авлаа. Энэ үүднээс үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн, санхүүгийн байгууллагууд ногоон үйлдвэрлэл рүү чиглэсэн өөрчлөлтүүдийг хийж байна. Дэлхий даяар аж үйлдвэрийн салбараас гарч буй бүхий л зүйлс ногоон гэх тэмдэглэгээтэй болж байна. Монгол улс ч гэсэн аж үйлдвэрийн салбараа ногоон өсөлтийн хүрээнд хөгжүүлээд дэлхийд өрсөлдөх чадвараа бий болгох нь зөв алхам. Ялангуяа дэлхийд танигдсан ногоон технологиуд буюу байгаль орчинд ээлтэй цэвэр технологиудыг Монгол улсад импортлох, өөрийн улсын хэв маягт тохируулан нутагшуулан өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэснээр дэлхийд өрсөлдөх чадвараа бий болгож болно.
-Солонгос улсын хувьд ямар бодлого баримталдаг юм бэ?
-Солонгос улс ногоон өсөлтийн хөгжлийг дэмжих бодлого баримталдаг. Үүнийхээ хүрээнд хувийн секторуудыг ихээхэн дэмждэг. Тэдний технологиуд, мөн аль секторын компани ногоон байхыг Засгийн газрын хууль журмын дагуу тодорхойлж, баталгаажуулдаг.
-Ямар чиглэлийн компаниудыг төрөөс дэмждэг вэ. Компаниудын хэчнээн хувь нь ногоон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?
-Маш олон төрлийн компанийг дэмждэг. Монголчуудын сайн мэдэх “Samsung”, “LG” зэрэг группүүдээс эхлээд жижиг дунд үйлдвэрлэгч нар хүртэл эко аж ахуй нэгжийн баталгаажуулалтад хамрагдсан байдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд ялангуяа сэргээгдэх эрчим хүчний компаниуд илүүтэй багтдаг.
-Ногоон үйлдвэрлэл рүү шилжихэд үйлдвэрлэгч нарт эдийн засгийн багагүй ачаа үүрэх байх. Үүнд засгийн газраас ямар дэмжлэг үзүүлдэг бол?
-Ногоон хөгжил нь өөрөө эрчим хүч болоод байгалийн нөөцийн хэмнэлтийг хийж, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгана. Тэгэхээр үүнийгээ дагаад үйлдвэрүүдийн зардал буурна гэж үздэг. Мөн Солонгосын засгийн газраас хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулсан хэмжээнээс шалтгаалж үйлдвэрлэгч нарт тодорхой урамшууллыг олгодог.
“Тогтвортой хөгжил ба Ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, эко шошго” сэдэвт семинар өнөөдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.