МАН-ын XXVIII хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр “Монгол Ардын намын дүрмийн шинэчлэл”, “Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл”, “Их хурлаас гаргах уриалга”-ыг хэлэлцэх гурван салбар хуралдаан болж, төгсгөлд нь Их хурлаар нэгтгэн хэлэлцсэн.
Харин өнөөдөр МАН-ын даргад нэр дэвшүүлэх, санал хураах үйл ажиллагааг төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл МАН-ын шинэ дарга өнөөдөр үдээс хойш тодорч, улмаар МАН-ын Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулна.
Одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлж буйгаа олон нийтэд зарлаад байгаа. Мөн “Монгол бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг намын даргад нэрээ дэвшүүлж буйгаа илэрхийлж, хүсэлтээ хүргүүлээд байсан. Түүний хүсэлтийг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Их хурлын төлөөлөгчийн мандатгүй учир Соёлын төв өргөөнд нэвтрүүлэхгүй байгаа юм.
Ёс зүйн хороо байгуулах, намын анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоонд өөрчлөлт оруулах зэрэг өөрчлөлт яригдаж байна.
Ингээд их хурлын зарим төлөөлөгчдөөс намын даргын асуудалд ямар байр суурьтай байгааг нь сонирхсон юм.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: МАН дүрэмдээ өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг байгуулан ажилласан. Нийт 50 гаруй зүйл дээр өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Их хурлын 1309 төлөөлөгч энэ өөрчлөлтүүдийг хэлэлцэж, өнөөдөр батлах ёстой. Юун түрүүнд Ёс зүйн хороо байгуулах, намын анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоонд өөрчлөлт оруулах зэрэг өөрчлөлт яригдаж байгаа. Дүрэм бол намын баримталж ажиллах ёстой гол хууль.
Тийм учраас намын дүрмийг нэлээд чамбайруулах, хэрэгжилттэй холбогдуулан дүгнэлтүүдийг хэлэлцэнэ. Дараагийн 29 дүгээр Их хуралд хийхэд МАН-ын 100 жил тохионо. МАН өнгөрсөн 100 жилд тусгаар тогтнолыг авч ирсэн бол ирэх 100 жилд эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулах жил гэж харж байгаа.
Намын даргын тухайд, хувь хүн гэхээс илүү бодлогыг гаргаж ирэх ёстой. МАН Засгийн эрхийг барьж буй учир сонгодог парламентад байдаг жишгээр Ерөнхий сайд нь намын даргаа давхар хаших нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Бид Засаглалын эрхийг өгсөн. Одоо улс төрийн эрхийг нь өгч хоёр далавч нь зэрэг дэвж байж илүү хүчирхэг байх юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Энэ Их хурлаар намын даргыг шинээр сонгох байх. Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид намынхаа эв нэгдэл, үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх чадвартай дарга сонгох байх гэдэгт итгэлтэй байна. Одоогоор нэр дэвшигч тодорхой болоогүй. Намын Их хурлын зааланд нэр дэвшигчид тодорно. Намын үнэт зүйл бол боловсон хүчний бодлого байдаг. Улс төрийн нам бэхжиж, төлөвшихийн тулд боловсон хүчний бодлогоо шатлан дэвших зарчмаар явуулах шаардлагатай. Их хуралд хүрэлцэн ирсэн 1309 төлөөлөгч ч мөн адил ийм хүлээлттэй байгаа болов уу.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Асуудлыг тойроод, илээд өнгөрөхгүйгээр голыг нь барьж аваад, шийдэлд хүрээсэй гэж хүсч байна. МАН удирдлагын түвшинд бол хоёр тийш харсан нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг эвлэрүүлж чадах чадвартай хүн байгаасай гэж бодож байна. Ямар ч улстөрийн нам гэдэг нь хувь хүний компани биш. Тушаалаар хөдөлдөг цэргийн байгууллага биш. Нам бол мянга, мянган хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйл дээр оршин тогтдог. Тиймээс эв нэгдлийг хангаж чадах хүнийг МАН-ын дарга болоосой. Хэрэв ийм хүн болж чадахгүй бол өнөөдрийн намын нөхцөл байдал улам гүнзгийрэх вий дээ гэсэн болгоомжлол бий.
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Намын Их хурлаараа бид дүрэмдээ өөрчлөлт оруулдаг. Эндээс гарсан дүрмийн шинэчлэлийг дараагийн дөрвөн жилдээ ягштал дагах дүрэмтэй. Их хурал маань туйлын ач холбогдолтой болно гэж харж байна.
“Итгэл-зүтгэл-хариуцлага” гэсэн уриан дор явж байгаа учраас үүнийхээ хүрээнд ирэх дөрвөн жилд манай намын гишүүд болон нам маань дүрмийнхээ дагуу өөрчлөлт шинэчлэлт хийж ажиллана гэдэгт итгэж байна. Бидэнд өнгөрснөөсөө суралцсан олон сургамж бий. Ялангуяа намын дотоод сахилга хариуцлагыг бэхжүүлэх чиглэл дээр нэлээдгүй өөрчлөлт орох байх.