Зургаан найруулагч нэг сэдэв дор хамтран зургаан өөр жанраар кино хийх "Карма буюу Үйлийн үр" төсөлд “Монгол Контент” ХХК нэгдэж, хамтран ажиллахаар боллоо.
Хамтран ажиллах гэрээнд тус төслийн санаачлагч, "Ноён капитал" ХХК-ийн захирал О.Намжимбаатар болон “Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал, төслийн продюсер Г.Гантуяа нар аравдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан юм.
Энэхүү төсөлд найруулагч Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ч.Батбаяр, Б.Чингүүн нар ажиллах бөгөөд тэд киноны жанруудаас сугалж, "Карма буюу Үйлийн үр" сэдвээр тус бүр богино хэмжээний зургаан киног хийж, бүрэн хэмжээний нэг цогц бүтээл дор нэгтгэхээр болжээ.
Зургаан найруулагчийн сугалсан жанр:
- Б.Чингүүн-Триллер
- П.Дэлгэрбаяр-Драм
- Б.Ганболд-Эротик
- Ч.Батбаяр-Био
- Ш.Доржсүрэн-Комеди
- Ч.Ганзориг-Романс
"Карма буюу Үйлийн үр" төслийг санаачлагч, "Ноён капитал" ХХК-ийн захирал О.Намжимбаатар:
"Зургаан өөр өнцгөөс зургаан өөр үзэл бодлоор, зургаан өөр жанраар нэг сэдэв дор кино хийнэ гэдэг сонин бөгөөд өгөөжтэй гэж бодож байна. Үйлийн үрийн талаар дуугарах цаг болсон болов уу. Тиймээс найруулагчид маань дэмжиж оролцож байгаад баяртай байна. Энэ зургаан найруулагч бүгд мэргэжлийн, кино урлагт хийсэн бүтээсэн мөртэй, уран бүтээлтэй хүмүүс" гэлээ.
"Карма буюу Үйлийн үр" төслийн продюсер, “Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа:
"Кино бол олон нийтэд нөлөөлөх хамгийн хүчтэй зэвсэг гэдэг. Төслийн үндсэн сэдэв нь бидэнд их таалагдсан. Үйлийн үр хэмээх зүйлийг санаж сэрэхгүйгээр зөвхөн өнөөдрөөрөө амьдарч, зөвхөн өөрөөрөө сэтгэх нь нийгмийг харанхуй, харгис болгох магадлалтай. Энэ санааг бид төслөөрөө дамжуулан нийгэмд хэлэхийг зорьж хамтран ажиллахаар болсон" гэлээ.