Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Лантуун дохион” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланд ХЭҮК-ын даргын орон тооны бус зөвлөх буюу хүүхдийн эрхийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллахыг санал болгожээ.
Өнөөдөр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагч Ч.Ганжавхланг хүлээн авч уулзсан байна.
ХЭҮК-оос “Нүдээ нээ” хөдөлгөөнийг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Үүний илэрхийлэл болгон хүчирхийллийн үүр уурхай болж буй дэн буудлуудыг цэгцлэх асуудалд хамтран ажиллах юм байна.
Хүчирхийллийн үүр уурхай болж буй дэн буудлуудыг цэгцлэх асуудалд хамтран ажиллана
Мөн “Лантуун дохио” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Ид шидийн орон”-ыг ажиллуулах эрх зүйн үндсийг нэн яаралтай боловсронгуй болгох шаардлагатай, энэ тал дээр дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Таван жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Лантуун дохио” ТББ "Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн бүтээн байгуулалтыг хийхдээ төрөөс нэг ч төгрөгийн тусламж аваагүй байна. Газрын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн ч татгалзсан хариу авсан гэдгээ уулзалтын үеэр хэлжээ. Сонгинохайрхан дүүргийн хамгийн ядуу 5 хорооны голд нь барьсан тус төв гэрэл цахилгаан, дулааны асуудлыг шийдээд, хөрс, агаарын бохирдолгүй, байгальд ээлтэй байхаар зохицуулсан байна.
45 хүүхдийн ортой тус төв хүчирхийллийн үндэсний төвтэй гэрээ байгуулаад ажиллахаар төлөвлөсөн бөгөөд төр засаг тогтворгүй учраас цаашдын зардлаа гаднын тусламж, дэмжлэгээр зохицуулахаар шийдээд байгаа аж.