Хуульч Б.Баяр, санхүүч Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар нар хамтран "Эрдэнэс Таван Толгой" (ЭТТ) ХК-ийн эсрэг нэхэмжлэлийг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан. Тэд тус ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хохирч байна гэж үзсжэн юм. Шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшилжээ.
Нэхэмжлэгч тал шүүхээр дараах асуудлуудыг шийдүүлэх хүсэлтэй байгаа юм.
1. Хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд САНАЛЫН ЭРХТЭЙ оролцуулдаг болох. Одоогийн тогтолцоогоор бидний өмнөөс намаас томилогдсон дарга нар шийдвэр гаргаж байгааг зогсоох.
2. ЭТТ ХК-ийн дүрэм 2010 оны хуучин хуулиар зохицуулагдаж байгааг хүчингүй болгож, Компанийн тухай шинэчилсэн хуульд нийцүүлж өөрчлөх, (ингэснээр хувьцаа эзэмшигч иргэд ингэснээр жинхэнээсээ хувь эзэмшигч болж, баталгаажна).
3.Компанийн ТУЗ-ийн хяналтын зөвлөлийн гурван гишүүнийг эрх баригч намаас биш иргэдийн төлөөллөөс сонгох гарцыг нээснээр компанийн засаглал хяналттай болно гэж нэхэмжлэгчид үзэж байна.
Тун удахгүй буюу ирэх оны дөрөвдүгээр сард болох ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө шүүх хурал хуралдах ёстой гэж шаардлага тавьжээ.