Арваннэгдүгээр сарын сүүлчийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны баярын өдрүүд тохиож байна. Эрдэмтдийн судалгаа хийх санхүүжилтийг олгох ажлыг төрийн өмнөөс гүйцэтгэдэг Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Энхжаргалтай ярилцлаа.
Шинжлэх ухаан технологийн сан нь 1993 онд Засгийн газрын тусгай сангийн статустайгаар байгуулагдсанаас хойш шинжлэх ухааны салбарт улсын төсвийн санхүүжилтээр хийж буй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, судалгаанаас гарсан үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хөрөнгө босгох зэрэг чиг үүрэгтэй ажилладаг төрийн байгууллага юм.
-Шинжлэх ухаан технологийн санд жилдээ хэдий хэрийн хөрөнгө мөнгө төвлөрдөг вэ?
-2017 оны байдлаар улсын төсвөөс 29 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шинжлэх ухаан технологийн санд төвлөрүүлсэн. Үүнээс 10 тэрбум төгрөг нь эрдэм шинжилгээний ажлын зардалд, 16 тэрбум төгрөг нь эрдэм шинжилгээний ажилчдын цалин, урсгал зардалд зарцуулагдаж байна. Энэ оны аравдугаар сарын 31-ний байдлаар нийт 450 гаруй төсөлд 8.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Одоо санхүүжилт хийсэн төслүүдийнхээ үр дүнг хүлээн авах болж байна.
Шинжлэх ухаан технологийн сангийн хоёр дахь чиг үүрэг нь Монголын эрдэмтдийн бүтээл, шинэ бүтээл оновчтой саналыг итгэмжлэн хадгалж, түгээн дэлгэрүүлэхэд оршдог. Манай баазад гадаад, дотоодод хамгаалсан 5-6 мянган эрдэм шинжилгээний бүтээл, 6000 гаруй төслийн тайлангууд бүрэн эхээрээ хадгалагдаж байна. Энэ мэдээллийн сангаараа дамжуулан магистр, докторт сурч буй оюутнууд, судалгааны ажил хийж байгаа хүмүүст үйлчилдэг. Энэ онд эрдэмтдийн бүтээлийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд манай хоёр хүрээлэн инновацийн бүтээлээрээ төрийн худалдан авалтанд амжилттай оролцлоо.
16 бүтээгдэхүүнийг Эрүүл мэндийн яамны эм, эмнэлгийн бүтээгдэхүүний худалдан авалтад оруулах хүсэлтээ илгээгээд байна.
-Ямар бүтээлүүд эрдэм шинжилгээний эргэлтэд орсон хэрэг вэ?
-Ургамлын хортон шавьжийг устгах эм бэлдмэл, биобэлдмэл БОАЖЯ-наас зарласан худалдан авалтад оролцоод, бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байх жишээтэй. Өвөлжилт хүндрэх төлөвтэй энэ үед мал аж ахуйн чиглэлийн хүрээлэнгүүд малын тэжээл болох инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Энэ нь доройтсон малд хэрэглэх амин тэжээл юм.
Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Эрүүл мэндийн сайд анагаах ухааны чиглэлд хийсэн инновацийн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийх жагсаалтыг баталсан. 16 бүтээгдэхүүнийг Эрүүл мэндийн яамны эм, эмнэлгийн бүтээгдэхүүний худалдан авалтад оруулах хүсэлтээ илгээгээд байна.
-Эрүүл мэндийн салбарт хэрэглэх эм, бэлдмэлүүд нь олон жилийн судалгааны ажлын үр дүн байх, тийм үү?
-Хамгийн багадаа 10 жилийн судалгааны ажлын үр дүнд бий болдог. Эмнэлзүйн баталгаа нотолгоо авахад маш их хугацаа шаардагддаг. Манай эрдэмтдийн бүтээл энэ мэтээр эхнээсээ эргэлтэд орж, уйгагүй хөдөлмөрийн үр дүн гарч байгаа нь шинжлэх ухааны баярын өдөр цохон тэмдэглэмээр онцлог үйл явдал юм. Энэ жил Шинжлэх ухаан технологийн сан Хараагүйчүүдийн холбоотой хамтарч Австралийн Засгийн газрын төслөөр сурах бичиг хэвлэх сонгон шалгаруулалтад орж, ирэх нэгдүгээр сараас 1-3 дугаар ангийн хараагүй хүүхдүүдэд зориулсан кирил, баррель сурах бичгийг үйлдвэрлэхээр тоног төхөөрөмжөө аваад байна.
-Шинжлэх ухаан технологийн сан санхүүжилт хийхээс гадна эрдэмтдийнхээ бүтээлийг эргэлтэд оруулдаг юм байна?
-Тийм ээ. Эрдэмтдийн бүтээлийг эргэлтэд оруулах, гарсан бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад оруулах, тэдний оюуны бүтээлийг үнэлэх ажлыг энэ жил хийсэн. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай гэрээ байгуулж, итгэмжлэн хадгалагчид бүртгэлтэй 252 бүтээлийг үнэлэх ажил эхлээд байна. Энэ патентуудаас 18 бүтээлийг үнэлүүлэх санал ирснээс дөрвийг нь 110-235 сая төгрөгөөр үнэлж дуусгалаа. Манай сан татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн эрдэмтдийн бүтээлүүдийг эргэлтэд оруулж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Өнөөдөр хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хөгжилд шинжлэх ухааны оруулж буй хувь нэмэр улам бүр нэмэгдэж, энэ нь тэдгээр орнуудын өндөр түвшинд байлгах баталгаа болж байна.
-Маргааш нээлтээ хийх ”Шинжлэх ухаан, технологи, инноваци- 2017” үзэсгэлэнд ямар бүтээлүүдийг дэлгэн танилцуулах гэж байна вэ?
-Арваннэгдүгээр сарын 22, 23-ны өдөр Уран зургийн галерейд болох үзэсгэлэнд энэ жил 90 гаруй байгууллага оролцож, шилдэг бүтээлүүдээ олон түмэнд танилцуулах гэж байна. Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах үзэл баримтлалд “Шинжлэх ухааны шинжилгээ, судалгаа инновацийг стратегийн ач холбогдолтой салбаруудад төвлөрүүлж, эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлнэ” гэж заасан.
Эрдэмтдийн бүтээлийг эргэлтэд оруулбал шинжлэх ухааны талаар баримтлах үзэл баримтлал бодит утгаа олох юм. Бид эрдэмтэд, баялаг бүтээгчдийг шинжлэх ухааны салбарынхантай хамтарч ажиллаасай гэж үргэлж бодож, төлөвлөдөг. Эхнээсээ төрийн байгууллагууд дэмжээд, төр болон хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа цаашид улам нэмэгдэх байх. Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах үзэл баримтлалын хүрээнд шинжлэх ухааны байгууллагын эрдэмтдийн гаргасан шинэ технологийг дамжуулдаг, технологийг нэвтрүүлдэг байх шаардлагатай байгаа.
Бид өнгөрсөн долоодугаар сард Хятадын Үндэсний суурь судалгааны сантай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ сангаас зарласан төсөл хөтөлбөрүүдэд манай эрдэмтэд оролцож, санхүүжилт авах боломж нээгдсэн.
-Эрдэмтдийн бүтээлийг бизнесийнхэнтэй холбож өгөх тал дээр ямар түвшинд ажиллаж байна вэ?
-Улс орнуудыг харахад эрдэмтдийнхээ гаргасан бүтээлийг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Бид нар гадаадын орнуудтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Манай эрдэмтэд зургаан орны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Бид өнгөрсөн долоодугаар сард Хятадын Үндэсний суурь судалгааны сантай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хятадын Үндэсний суурь судалгааны сан дэлхийн 80 гаруй оронтой хамтарч ажилладаг. Жилдээ 2000 гаруй төсөл хөтөлбөр санхүүжүүлдэг том сан. Энэ сангаас зарласан төсөл хөтөлбөрүүдэд манай эрдэмтэд оролцож, санхүүжилт авах боломж нээгдсэн.
-Хятадын талаас ямар төслүүд дээр санхүүжилт гаргах боломжтой вэ?
-Хятад улс жил бүр тэргүүлэх чиглэлээ зарладаг. Энэ жил хөдөө аж ахуй, био анагаах ухаан, биотехнологи, математик, физик, хими зэрэг суурь судалгааны чиглэлүүдийг тэргүүлэх чиглэл болгон зарласан байна лээ. Үүн дээр манай эрдэмтэд төслөө бичээд оролцох бүрэн боломжтой.
-Эрдэмтдийн улс орныхоо өмнө хүлээх үүрэг юу байх вэ. Манай улс одоо байгалийн баялгаас олсон орлогоороо амьдарч байна. Байгалийн баялаг бол шавхагдах нөөц. Тэгэхээр юунд найдаж цааш явах вэ?
-Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлогод мэдлэгийн эдийн засгийг бий болгоно гэж заасан. Улс орны мэдлэгийн түүчээ нь эрдэмтэн судлаачид, багш нар маань байх гэж би боддог. Манай улс ч хөгжсөн орнуудын энэ жишгээр судалгааны ажлын үр дүнг амьдралд нэвтрүүлэх, хөндлөнгийн хяналтын систем, санхүүжилтийн олон эх үүсвэрийн тогтолцоо, төр засаг-эрдэмтэн- хувийн хэвшлийн гурвалсан холбоог бий болгох, шинжлэх ухаанд хандивлагчдыг татварын бодлогоор төрөөс дэмжүүлэх зэрэг зорилтууд тулгарч байна.
Шинжлэх ухаан технологийн сангийн хамт олон бидний цаашдын үйл ажиллагааны чиг хандлагаа ийм байдлаар тодорхойлж, зорилтууд тавин ажиллаж байна. Эцэст нь Монгол Улсад шинэ үеийн шинжлэх ухааны байгууллага үүсx хөгжсөний 96 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтан”-ы өдрийн мэндийг үе үеийн эрдэмтэн, профессор, судлаачдадаа хүргэж, эрдэм номын ариун цагаан үйлс тань өрнөн дэлгэрэхийн ерөөлийг дэвшүүлье.