Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид баасан гарагт буюу энэ сарын 24-ний өдөр Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “АДУУНЫ ТҮҮХ” Холстомер хэмээх жүжгийг найруулагч, УГЗ Б.Баатарын найруулгаар шинээр тавихад бэлэн болжээ.
Алаг цоохор төрсөн адууг эзэн нь голсон ч адуунд нүдтэй баян Серпуховский ван түүнийг худалдаж авснаар жүжиг өрнөнө. Төрснөөс эхлээд өтөл насан хүртэлх түүхээ ярьж буй Холстомер адууны амьдралаар Лев Толстой хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулах бөгөөд үзсэн хүнд нэгийг бодогдуулах болов уу гэж уран бүтээлчид нь ярина. Иймд "Адууны түүх" жүжгийг 16-аас дээш насны үзэгчдэд зориулсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Тус жүжгийн гол дүр Холстомерийн залуу, идэр, өтөл насанд жүжигчин СТА Э.Тодгэрэл, СТА С.Болд-Эрдэнэ, Ардын жүжигчин Г.Мягмарнаран нар тоглоно. Мөн адууны эзэн Серпуховский ванд СТА М.Түвшинхүү тоглох бөгөөд эдгээр жүжигчидтэй ярилцсанаа хүргэж байна.
-Монголчуудын төдийлөн сайн мэддэггүй энэ зохиолын талаар товч танилцуулахгүй юу?
-Энэ зохиолоо Лев Толстой олон жил бичсэн юм билээ. Хөгшин морины түүхээр дамжуулаад хүний амьдралыг харуулсан. Жүжигт манай театрын жүжигчдээс гадна СУИС-ийн төгсөх ангийн оюутнууд гээд маш олон хүн оролцож байна.
Нэг хөгшин морь яваад ингэж тэглээ гэж яриад яах вэ. Сонирхсон үзэгч ирээд үзнэ байх. “Холстомер” бол маш алдартай бүтээл. Манай театрт өвгөн Толстойн уран бүтээлээс ерөөсөө орж ирээгүй байсан юм. Б.Баатар найруулагч дөрөв, таван жилийн өмнөөс энэ жүжгийг тавих юм сан гэж санааширч, зовж, сэтгэж байсан. Энэ хүсэл нь өнөөдөр биелж байна.
Тийм учраас адуугаар хүний амьдралыг хэрхэн төсөөлж бичсэн, адуу хүний амьдралыг хэрхэн харж байгаа бол тэд юу сэтгэж, юунд шаналдаг вэ гэдгийг тусгаснаараа онцлогтой.
18-р зууны үед бичсэн гэхэд хүний амьдралд өнөөдөр ч хамаатай, нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах болов уу. Үзэгчид маань энэ жүжгийг шимтэн үзээсэй гэж бодож байна.
Монгол түмэн адуунд хайртай, ямар ч улс орны ард түмнээс илүү мэднэ. Адуу хүн хоёрын амьдрал холбоотой гэдгийг олон зууны турш мэдэх түүх домог ч бий.

Оросын амьдрал дээр тусгаж бичсэн ч бид нэрсийг монголчиллоо. /сурв: Жишээ нь Холстомер-Данагар, Вязопуриха-Хулангоо, Серпуховский ван-Хадран ван/ Морь малтай харьцдаг ахуй зан заншил, үг өгүүлбэрийг дандаа монголчлох, өнөөдрийн хүмүүст ойртуулах гэж хичээж байна.
-Лев Толстой энэ зохиолоор дамжуулж хүн төрөлхтний аливааг "минийх" гэж өмчилдөг үзлийн талаар хэлсэн байдаг. Энэ тухай таны бодол?
-"Минийх" гэдэг монолог энэ жүжигт бий. Адууны нүдээр "Хүмүүс ямар сонин юм бэ? Минийх, минийх гэж яриад байх юм. Хийж бүтээхээс илүү ярих нь их юм. Тэр яриан дундаа "минийх" гэж үгийг голчилж ярих юм. "Минийх" гэж ярьдаг хүн их жаргалтай юм шиг харагдана. Очиж үзээгүй газраа, уулзаж үзээгүй хүнээ "минийх" гэж ярих юм. Эмэгтэйчүүдийг бас л "минийх" гэнэ.
Гэтэл нөгөө эхнэр гээд байгаа хүн нь өөр хүнтэй явж харагдана. Ерөөсөө учир нь олдохгүй юм. Харин адууны дээд эрмэлзэл тэмүүлэл бол байгаль дэлхийдээ усаа ууж, агаараар амьсгалах. "Минийх" гэж өмчлөхгүй. Бүгд дундаа хэрэглэдэг учраас энэ чанараараа адуу нь хүнээс арай дээр юм биш үү" гэдэг санааг хэлдэг. Өөрөөр хэлбэл адууны дээд эрмэлзэл хүнийхээс ондоо. "Минийх" гэж юм бүгдийг өмчлөлгүй ус агаараа хэрэглэчихээд болдог. Харин хүний шунал хязгааргүй гэх санааг илэрхийлж байна.
Толстой их мундаг санааг энүүгээр дамжуулж хэлдэг.
Жүжгийн зохиомж нь дурсамжаар эхлээд дурсамжаар дуусна. Хутга ирлээд адууг төхөөрье гэж хэлдгээс эхлээд хөгшин адуу энэ хооронд өөрийнхөө түүхийг ярьж дуусаад, эцэстээ ясаа тавьдаг.
Адуундаа хайртай байсан баян эзэн нь өтлөөд, эргээд шаазгай алаг морио танихгүй байгаа юм. Харин морь эзнээ таньдаг. Адууг төхөөрсний дараа хүмүүс махыг нь идлээ. Шаазгай алаг морины үс, ноос, мах, яс гээд юм бүхэн нь хүн, чоно, нохой, хэрээ, шувуу бүгдэд хэрэг болсон. Түүний зэрэгцээ хажуу дахь эзэн нь ч бас үхнэ. Гэтэл эзний мах шөл хэнд нь ч хэрэг болоогүй гэж хэлж байгаа юм. Толстой их мундаг санааг энүүгээр дамжуулж хэлдэг.
-Хөгшин адууг залуу адуун сүрэг гадуурхаж байгаа тухай мөн гардаг шүү дээ?
-Өтөл насанд очихоор залуу сайхан, тарган цатгалан, хөгжилтэй байсан тухайгаа адуу бодно. Энэ жүжигт залуус өөрсдийгөө боддог болохоос өтөл насныхныг боддоггүй гэсэн санаа мөн гардаг юм.
Энэ алаг адуу ер бусын төрсөн амьтан. Ийм сонин унага гэж байдаг аа гэж адуу мал ч гайхсан. Бүгдийг өөртөө татаж, манлайлж, хурдаараа ч, гоё сайхнаараа ч, хүчин чадлаараа ч гайхуулсан. Анх алаг адуу дэмий гэж эзэн нь голсноос биш энэ адуу том үйл явдлыг үүсгэж байна. Далдуур бодвол энэ адуу Лев Толстой өөрөө байх гэж бид бодож байгаа юм.
Харьцуулаад үзэхэд шаазгай алаг адуу болон Лев Толстойн амьдрал хоорондоо төстэй.
Лев Толстойн амьдралыг үзэхэд бүх зорилгодоо хүрсэн байдаг. Зохиол бичиж туурвиж, тухайн нийгэмдээ гайхагдсан. Гэхдээ сүүлдээ хөгшин адуу шигээ орон гэрээ хаяж, эгэл жирийн хүний амьдралаар амьдаръя гээд модон шаахай, дэрсэн малгай, таяг тулаад явж байгаад олны дотор нас барсан байдаг. Харьцуулаад үзэхэд шаазгай алаг адуу болон Лев Толстойн амьдрал хоорондоо төстэй.
-Морь уралдуулах нь адууг зугаа болгоод байна уу даа гэсэн санаа зохиол дээр гардаг. Энэ нь монгол хүний үзэл бодолтой зөрчилдөх үү?
-Зөрчилдөхгүй. Яг адилхан. Бид ч өнөөдөр зугаа болгож байна. Зугаагаа гоё сайхнаар хэлэхийн тулд адууны угшил, үүлдэр угсааг сайжруулж байна. Бид адуугаараа бахархаж байна гэсэн хэдий боловч энэ адуугаар хөрөнгөжиж, баяжиж зэрэг зиндаагаа тодорхойлж, хүнээ хаяж байна. Энэ санааг жүжгээс харж болно.
СТА, жүжигчин М.Түвшинхүү:
-Адууны эзэн Серпуховский вангийн дүрийг та тодорхойлбол?
-Миний тоглож буй Серпуховский ван өнөөдрийн нийгэмд мөнгөтэй хэрнээ жудаггүй, ёс суртахуунгүй, зарчимгүй хүнийг санагдуулах байх.
Тэр их мөнгийг үхэхдээ аваад явах биш дээ гэдэг шиг баян ч бай, ядуу ч бай бүгд л адилхан шороонд булуулна гэдэг санаа энд гарна. Серпуховский адуунд хайр найргүй мөнгө цацсан, адуу бол эр хүний сүр жавхлан, хийморь лундаа юм гэж авгай хүүхнээс илүүд үздэг хүн.
Ван өөрөө морь таньдаг байсан хүн. Хараад энэ жинхэнэ хүлэг болох юм байна гэж таньсан юм.
Холстомер адуу,Серпуховский ван хоёр хоёул мандан бадарч байсан. Нэг нь ухаант хүн, нөгөө нь адгуус. Энэ хоёрын зөрчил гарч байна. Эцэстээ хоёулаа үхэж байхад адуу нь хөгширсөн хойноо хүмүүст хэрэгтэй болсон. Хүмүүс вангийн оршуулга дээр гоё ганган хувцаслаад цэцэг өргөөд уйлж унжсан, гэтэл тэр хүний юу ч, хэнд ч хэрэг болоогүй.
-Толстой яагаад заавал адуугаар төлөөлүүлж энэ зохиолоо бичсэн гэж та бодож байна вэ?
Байнга бодож, бясалгаж, дахин дахин шинэ зүйл ойлгож ухаарч байна.
-Монголчууд адууг төрийн сүлдэндээ тахисан. Орос, Монголын ард түмэн адуунд олон зүйлээрээ ойрхон. Адуу тэнгэрийн амьтан, хийморь юм гэдгийг Толстой харсан. Үхэр тугал, ямаа, нохойгоор энэ зохиолыг бичиж болох байсан. Гэтэл адуу бол хийморьлог амьтан тэр хийморь лундааг дагаж хүмүүний амьдрал явдаг.
Би дүр дээрээ ажиллаж л байна. Байнга бодож, бясалгаж, дахин дахин шинэ зүйл ойлгож ухаарч байна.
-Гадаад дүр төрхийн хувьд энэ дүр танд тохирох юм шиг санагдсан?
Ухамсаргүй хэрнээ мөнгөтэй олон хүн бий. Энэ хүмүүс үзвэл олон юм ойлгох байх.
-Энэ дүр дээр ажиллахдаа би хөгшин адуу л надад оногдох байх. Үгүй бол дунд насны адуу л болох байх гэж бодож байлаа. Ванг огт тооцоолоогүй. "Адууны түүх"-ийг монголчууд сайн мэдэхгүй байх. Гэхдээ 86 жилийн түүхтэй Драмын театрын урын санд заавал байх ёстой жүжиг мөн.
Б.Баатар найруулагчийн үнэхээр шатаж дурлаж явсан бүтээл юм билээ. Эхний уншилтаар ойлгохгүй юм зөндөө байсан. Уншаад л байх тусам нарийн юм гарч ирж байна. Драмын театрын жүжигчид "ийнхоо-хо" гэж морь болоод явах инээдтэй санагдаж магадгүй. Гэхдээ ойлгоод үзвэл өөрийгөө толинд харна. Ухамсаргүй хэрнээ мөнгөтэй олон хүн бий. Тэр хүмүүс үзвэл олон юм ойлгох байх.
-Танд баярлалаа.
НЭЭЛТИЙН ТОГЛОЛТУУД: 2017.11.24-12.03
Насны ангилал: 16+
ТАСАЛБАРЫН ҮНЭ: СУУДЛЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ХАМААРАН: /10.000₮ 15,000₮ 20,000₮ 25,000₮ 30,000₮ VIP 50,000₮/
Тасалбар: өнөөд удэт-ын касс, www.ticket.mn, үнэгүй хүргэлт: 1900-1800
99026929, 96117878, 99199794, 89403070