ОХУ Бразилаас импортолсон махнаас хориотой сэргээгч бодис илэрсэн учраас үхэр, гахайн махны импортоо түр хугацаагаар зогсоожээ.
2014 оны Украйны хямралын улмаас Барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, харин Бразил Орост худалдаалдаг үхэр, тахиа, гахайн махны экспортоо нэмэгдүүлсэн аж.
Оросын Мал эмнэлэг, ариутгалын хяналтын газраас импортын үхэр, гахай, тахианы махнаас өвчин үүсгэгч нян илрүүлжээ. Тиймээс арван хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Бразилаас мах импортлохоо түр хугацаагаар зогсоох аж.
Эрх баригчид энэ шийдвэрийг гаргасан шалтгааныг лабораторийн шинжилгээгээр малын тамир сэргээх рактопамин хэмээх бодис илэрсэнтэй мөн холбоотой гэсэн байна.
Харин Бразилийн хөдөө аж, ахуйн сайд орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ОХУ-д экспортолсон маханд рактопамин байсан эсэхийг шалгана гэжээ. ОХУ рактопамин хэмээх бодисыг хориглосон 160 орны нэг бөгөөд Бразил, АНУ тэргүүтэй 27 улсад энэ бодисыг хүний эрүүл мэндэд хоргүй гэж үздэг.
Бразил улс Оросын гахайн махны импортын 90 хувийг, үхрийн махны 40 хувийг эзэлдэг учраас импортыг түр хугацаанд зогсоосноор ОХУ-д махны үнэ 5-20 хувиар өсөх аж.
Эх сурвалж: themoscowtimes