Дэлхий нийтийг шуугиулж буй биткойны (криптовалют) талаар ирэх сарын 1-2-нд "Крипто үндэстэн" (CRYPTO NATION) чуулга уулзалтаар хэлэлцэнэ.
Чуулганд биткойны зохиогчдын нэг ирж оролцох аж.
Ард санхүүгийн нэгдлийн чуулга уулзалтыг зохион байгуулна. Тус компанийн захирал Ч.Ганхуяг "Бид дэлхийн хөгжил дэвшлээс аль болох хоцрохгүйг хичээн түүчээ талбар (платформ) болохыг эрмэлзэж ирлээ. Криптовалют бол интернэтийн дараагийн хувьсгал юм. Энэ талаар мэдээлэл хүргэж, боломжийг яаж ашиглах талаар чуулга уулзалтаар ярина. Бидний боломж бол криптовалют ашиглаж, IT салбарыг хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулах" гэв.
"Крипто үндэстэн" чуулга уулзалт эхний өдөртөө ГХЯ-нд дугуй ширээний ярилцлагаар эхэлж, дараагийн өдөр нь "Корпорайт конвеншн Центр"-т чуулна. Энэ үеэр сургалт явуулахаас гадна криптовалютын хэрэглээ, эрхзүйн талаар хэлэлцүүлэг өрнөх аж.
Б.Болд