Улаанбаатар хотын хотжилтын хамгийн чухал асуудал нь хог хаягдал байдаг. Энэ асуудлыг шийдэхэд нэмэр болох зорилгоор “Хатуу хог хаягдлын менежмент” сэдэвт сургалтыг энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Удирдлагын Академид зохион байгуулна.
БНТУ-ын ТИКА, Удирдлагын Академи, Улаанбаатар хотын захиргаа, Сүхбаатар дүүрэг болон Истанбул хотын захиргаа хамтан сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтыг нээн БНТУ-ын элчин сайд М. Ахмет Язал, ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, Удирдлагын Академийн дэд захирал Д. Цэдэв нар үг хэлэв.
Сургалтад Улаанбаатар хотын захиргаа, дүүргүүдийн удирдлага болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд, техникийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 хүн хамрагдаж байна.