- Шинжлэх ухаан технологи инноваци 2017 -
Шинжлэх Ухаан Технологийн сангаас оюуны өмчийн соёлыг төлөвшүүлэх, монгол эрдэмтэн, судлаач, гарааны компаниудын бүтээгдэхүүнийг дотоодод болон олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх, зах зээлд нутагшуулах зэрэг зорилгоор “E-Худалдаа” цахим платформыг хөгжүүлж байна.
Хамгийн гол нь төсвөөс санхүүжүүлсэн технологи, инновацийн бүтээлүүдийг зах зээлийн эргэлтэд оруулах, эзэмших, ашиглах, цахимаар борлуулах зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлсэн явдал юм. Түүнчлэн хурдацтай хөгжиж буй цахим худалдааны платформыг хүртэл зэрэг хөгжүүлэх давуу талтай аж.
Хэрвээ энэхүү платформд өөрийн бүтээлийг байршуулж, борлуулахыг хүсвэл дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй.
- Голомт банкны данстай байх
- Байгууллагын дүрэм, гэрчилгээний хуулбар
- ШУТСантай “Инновацийн бүтээгдэхүүнийг онлайн худалдаагаар борлуулах гэрээ” байгуулах
Өнөөдрийн байдлаар “Одь тан” ХХК, МУИС –ийн дэргэдэх “Гарааны Эм Би Пи Лаб” ХХК, МЭХ-ийн дэргэдэх “Гарааны нэмэлт тун” ХХК, “Монос” ХХК, “Чорос – Онош” ХХК зэрэг компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ энэхүү платформд байршуулжээ.