Монголын Уулчдын Үндэсний Холбооноос АНУ-ын иргэн, цасан нурангийн шинжээч зааварлагч Билл Глүүд /Bill Glude/-ийг урьж сургалт зохион байгуулахаар болжээ.
Энэ амралтын өдрүүдээр зохион байгуулагдах сургалт нь танхимын болон дадлагын гэсэн 2 үе шаттай.
Сургалтыг явуулах ноён Билл Глүүд нь “Alaska Avalanche Specialists” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд энэ компани нь Аляскад цасан нурангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани. AAS-н мэргэжилтнүүд зөвлөгөө, төлөвлөгөө, сургалт, зохиомол нуранги, нисдэг тэргээр болон гар тэслэгчээр тэслэлт хийх, хор хөнөөлийг бууруулах, судалгаа, эрсдэлийн шинжилгээ, газрын зураг бэлтгэх зэрэг цасан нурангитай холбоотой бүхий л чиглэлээр ажилладаг, шинжээчидийн багийнхан нь хамгийн багадаа 10 жилийн туршлагатай мэргэжилтнүүд байдаг ажээ.
Билл Глүүд-н мэргэжлийн сертификатуудын тухайд:
- Америкийн цасан нурангийн холбооны (American Avalanche Association (AAA)) гишүүн, 1998 оноос хойш
- ААА зэрэглэлийн Цасан нурангийн зааварлагч. Энэ мастер сертификат нь тухайн чиглэлээр хамгийн багадаа 10 жил багшилсан туршлага, шинжлэх ухааны маш өндөр мэдлэгийг шаарддаг. Билл өөр олон төрлийн серификаттай хэдий ч ААА зэрэглэлийн сертификат нь хамгийн өндөр зэрэглэлийнх бөгөөд дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх өндөр түвшнийх юм.
- АНУ-н Архи, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын хэрэг эрхлэх газрын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэхүү зөвшөөрлийн дагуу тэслэгээг хийдэг болно.
- Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, оношлох ETT, EMT, OEC, WFR зэрэгтэй.
- Ski Patrol буюу цанатай эргүүлийн 1-р зэрэгтэй бөгөөд 1996 оноос одоог хүртэл цанатай эргүүлийн сургалт болон хамтарсан аврах ажиллагаа явуулах сургалтуудыг зохион байгуулсан.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг МУҮХ-ны дараах холбоосоор орж авах боломжтой. https://www.facebook.com/events/1476693165748700/