Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 129-р цэцэрлэгийн багш, удирдлагын дунд гарч буй маргааны талаар GoGo мэдээний агентлаг хөндсөн.
Багш нарт цалин, үр дүнгийн урамшууллыг журмын дагуу олгодоггүй, цэцэрлэгт хүүхдүүдийг авахдаа хахууль авдаг гэх цөөнгүй маргаан дагуулсан уг цэцэрлэгийн асуудлаар өнөөдөр тус цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл яг одоо хэвлэлийн хурал хийж байна.
Эцэг эхчүүд “Хүүхдүүдийн эрүүл аюулгүй бойжих эрхийг хавчиж байна. Жил бүр эцэг эхчүүд хүүхдүүдээс анги засварын мөнгө авдаг ч ямар ч засвар хийгээгүй.
Мөн захирал Алдармаа эцэг эхийн зөвлөлийг тараасан учраас үг хэлэх тэмцэх эрхийг боогдуулсан" гэв.
Эцэг эхчүүдийн мэдээлж байгаагаар уг цэцэрлэгийн эрхлэгч хандив нэрээр мөнгө иддэг. Энэ жил гэхэд 2 настай 80 хүүхэд авна гэсэн ч 35-аар илүү хүүхэд авчээ. Хандив нэрээр авсан мөнгөө хэрхэн зарцуулж байгаа нь тодорхойгүй байна гэсэн юм.
Эрхлэгчтэй холбоотой маш их хууль бус үйлдэл байдаг тул 500 гаруй эцэг эх Алдармаа эрхлэгчийг халахад санал нэгдэж гарын үсэг зуржээ.
Иймд Алдармаа эрхлэгчийг халахыг эцэг эхийн төлөөлөл хэвлэлийн хурлын үеэр шаардлаа.
"Хүүхдийн төлөө бус өөрийн эрх ашгийн төлөө ажилладаг энэ эрхлэгчийг багш ажилчид, эцэг эхийн төлөөлөл тэмцээд дийлэхгүй байгаа нь ямар учиртайг ойлгохгүй байна. Цаанаа татаас байна уу. Яагаад гэдгийг холбогдох хууль хяналтынхан шалгамаар байна" гэв.
Тэрбээр хууль бусаар хоёр багшийг халсан бөгөөд энэ үйлдлийг нь шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт эцэг эхчүүд ханджээ.
Гэсэн ч АТГ-аар шалгаж үзээд гурван сарын цалингаас 30 хувиар хассан байна.
"Алдармаа эрхлэгч хандиваар шинээр анги нээдэг бөгөөд төрийн байгууллагын шалгалтаар уг ангийг бусад ангиудад тарааж ачаалал үүсдэг" гэв.