- Бидний цөөхөн Монголчууд -
Бид ажилласаар явна. Хаа газрын хүмүүс биднийг сайхан угтан авч байгаад баярлаад баршгүй. Монголчууд бид нэг нэгэндээ яасан сайхан элэгсэг дотно ханддагийг энэ аяллын уртад мэдэрсээр байна. Энэ цагийн түүхийг ирээдүй хойчдоо үлдээх зорилготой бидний төсөл амжилттай үргэлжилсээр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд очсон юм. Тус сумыг мөнх цаст Цамбагарав уулаар нь бид төсөөлдөг. Мөнх цаст уул 4195 метр өндөр. Ан амьтнаар баялаг. Өндөр Алтайн нуруунд байдаг. Урьд цагт өөлд үндэстнүүд Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Нэгэн удаа дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж. Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрлэгдсэн. Өөлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн Цамбагарав уулаа тахидаг овоотой байж. Тахилгат уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй байсан ба гар хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал саяхныг хүртэл байсан гэдэг.
Алтанцөгц суманд Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бөхийн Бааст гуай 1921 онд төржээ. Түүний бага нас Алтанцөгц сумын Түнгэ, Хоогийн булаг зэрэг газруудад өнгөрсөн. Тэрээр эхээс арван наймуулаа өнөр өтгөн айлын хүү байж. Гэвч ээж нь хамгийн бага хүүхдээ төрүүлчихээд өөд болсон гэдэг. Өдгөө сайхан насыг зооглон яваа эрхэм хүнээрээ нутгийн бид бахархан хайрлаж, хүндлэн дээдэлж явдаг хэмээн тус сумын өндөр настан Д.Баатарбек бидэнд ярьж байлаа. Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг энэ эрхэм хүний төрж өссөн газар ажил амьдрал хэрхэн өрнөдөг бол доо гэсээр сурвалжилгадаа гарав.
Гудамж талбайгаар явахад нам гүм мэдрэмж төрүүлнэ. Албан газрын үүдээр орвол ажил харин өрнөж байна. Алтанцөгц сумын ЗДТГ-ын дарга А.Ерханаттай уулзаж сум орны талаар мэдээлэл авъя гээд орж явтал тамгын газрын шатаар зөрсөн нутгийн иргэн: Та нар нөгөө төслийнхөн үү, манай суманд бүргэдчин охин Н.Айшолпоны аав Р.Нургайв амьдардаг шдээ. Заавал уулзаж ярилцаарай гээд зөрнө. Тамгын газрын даргатай уулзахдаа Р.Нургайв гуайтай уулзана гэсэн бодолтой даргын өрөөнд орлоо. А.Ерханат дарга: Манай сум Баян-Өлгий аймгийн 14 сумаасаа хүн амын тоогоороо 10-т ордог. 2738 хүн амтай. Газар нутгийн хэмжээгээрээ 12-т явдаг бага сум. Манайхан их хөдөлмөрч. Чи манай сумтай танилцаарай гэв. Ингэж ярилцаж байхдаа бүргэдчин охин Айшолпоны аав танайд ажилладаг гэсэн. Би уулзаж болох уу гэтэл. Манай 1-р багийн дарга. Байгаа байгаа. Би хүрээд ир гэж хэлье гээд утас цохитол төд удалгүй ороод ирлээ.
Бүргэдчин охины аав та юу, гэсээр яриа өрнүүлэхэд тэрээр инээмсэглэн тийм. Би байна. Холоос яваа улс манайд зочлоорой гэхэд засаг дарга А.Ерханат: Манай суманд зочилсон хүн болгон Р.Нургайвынд очдог гэсэн яриа өрнөөд бид ч тэднийд очиж болов. Гэрийн үүдээр оронгуут Р.Айшолпон охины амжилт үзүүлсэн шагналууд, түүний бүргэдтэй зураг гэрийн ханыг дүүргэсэн байлаа.
Р.Нургайв хэлэхдээ: Манайхан удмаараа бүргэдээр ан хийдэг хүмүүс байсан. Би бас аавыгаа дагаад л бүргэдчин болсон. Удмаа таслахгүй гэж өдий хүртэл явж байна. Дан уулархаг газраар ан хийдэг. Бид хүйтэнд арьсан нөмрөг, дах, үнэгэн малгайгаа өмсөөд дулаалаад л гардаг даа. Ер нь бүргэдээр ан хийх бол спорт юм. Мөн цэвэр агаарт, ууланд авирах зэргээр ажилладаг болохоор эрүүл мэндэд тустай гэв.
Түүний охин Н. Айшолпон үнэхээр мундаг. Дэлхийд данстай бүргэдчин. Бүргэдийн баярт эрчүүд ордог байсан бол түүний охин эмэгтэйчүүд яагаад болохгүй гэж гэсэн итгэлээр аавдаа хэлж 13-хан насандаа анх удаа бүргэдийн баярт оролцож 78 залуусыг ардаа хаяж түрүүлснээр түүний амжилтын гараа эхэлсэн. Түүнээс хойш Н.Айшолпон кинонд тоглож, тоглосон кино нь оскард нэр дэвшиж, түүний талаар ном бүтээл гарч, ээж аавтайгаа дэлхийн 26-н орноор аялж монголын нэрийг тив дэлхийд гаргаж явна. Тэр 11 сарын 01-нд Нью-Йорк хотод очиж нэгэн шагналын эзэн болжээ. Тэрхүү шагнал нь бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзлийг өөрчилж чадсан учир түүнийг ази тивээс амжилт гаргасан 6-н хүний нэгээр тодруулжээ. Өндөр ууланд гарч -40 хэмийн хүйтэнд бүргэдтэйгээ харьцаж эрчүүдээс дутахааргүй амжилт гаргаж араасаа олон бүргэдчин охиныг бүргэдийн баярт оруулах итгэл өгч, өөрөөрөө үлгэр дуурайлал болж чадсан Н.Айшолпон одоо 11-р ангийн сурагч. Тэрээр хэлэхдээ: Ээж маань жоохон өвдөх гээд байдаг болохоор би эмч болно гэж бодож байгаа гэсэн. Гэрээ цэвэрлээд л ээж, аавдаа туслаад инээж зогсох энэ охинд их зан, биеэ тоох нэгээхэн ч муу зуршил алга. Үзүүлсэн амжилт нь тив дэлхийд дуурсагдаж байхад эгэл даруухан байгаа нь их таалагдав.
Р.Нургайв: Миний нэрийг хүмүүс хэлэх нь бага Айшолпоны аав Р.Нургайв л гэж дууддаг гэж инээмсэглэн ярина. Тэрээр сумынхаа 1-р багийн дарга болоод жил болж байгаа. Баг, суманд дутагдалтай зүйл байвал хувиасаа мөнгөө нэмэрлэж байгаад ч болтугай шийдчихдэг нутаг амьтай нэгэн гэж хавь ойрынх нь ярина. Ийм нэгэн хөдөлмөрч ажил ч хичээнгүй айлд зочлоод үргэлжлүүлэн сумын төвдөө ажиллалаа.
Алтанцөгц хүүхдийн цэцэрлэгээр орсон цайны цаг болсон байлаа. 29-н жил багшилж байгаа цэцэрлэгийн багш Ц.Уранцэцэгтэй ярилцахад 100 гаруй хүүхэдтэй цэцэрлэгт тоглоом л бага байна даа. Бусдаар бид болоол байна гэж хэлэв. Манай зураглаач Н.Батмөнх тус цэцэрлэгийг тоглоомтой болговол гэсэн санаа дэвшүүлж “Бидний цөөхөн монголчууд” төслийн баг бид нэг нэгэндээ тус дэм болох ёстой. Иймээс Алтанцөгц сумын хүүхдийн цэцэрлэгт тоглоом хандивлах аян өрнүүлье гээд фасебүүк хуудсандаа пост хийтэл хотод ажиллаж амьдардаг нутгийн иргэн Ашикийн Ерболат захиралтай Туран –Ворлд ХХК-ны хамт олон сарын турш энэхүү аяныг амжилттай үргэлжлүүлж Улаанбаатар хот дахь 30-аас дээш насны казак залуучуудын оролцоотойгоор аян амжилттай өрнөж тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл, Хаан банк, Төрийн банкны тооцооны хамт олон тус аянд нэгдэж ийнхүү 53 жилийн түүхтэй Алтанцөгц хүүхдийн цэцэрлэгийн 100 гаруй хүүхэд шинэхэн тоглоомуудтай болжээ.
Анзаарч харсан зүйл ажил хэрэг болдог гэдгийг Алтанцөгц сумынхан олж хараад сум орондоо олон зүйлийг хийх биз ээ. Тус суманд ажиглагдсан зүйл бол эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ дутахааргүй хөдөлмөрч. Үүний нэг жишээ өндөр настан А. Айлан. Тэрээр хэдий тэтгэвэртээ гарсан ч зүгээр суулгүй ширдэг, бүтээлэг, аравч зэргийг оёж зардаг.
Нутгийн иргэд 100% мал аж ахуй, газар тариалангаа эрхэлдэг. Алдар цуутай хүмүүстэй, Алтанцөгц сумынх нь хөгжил дэвшлийн төлөө ханцуй шамлан орвол ард олны дэмжлэгээр олон зүйлийг бүтээх болно доо гэсэн бодолтой дараагийн сумруугаа хүлгийн жолоо заллаа.