“Оросын төмөр зам” компани ирэх онд нийт хувьцааныхаа 39.8 хувийг “ТГК-14” компанид худалдахаар болсон талаар тус компанийн төлөөлөгч мэдээллээ. Хөрөнгө оруулагчдад хувьцааг нээлттэй арилжихаар төлөвлөж байгаа аж. Эцсийн шийдвэр энэ сарын 20-нд батлагдана. “Оросын төмөр зам” компани “ТГК-14”-д хувьцаагаа худалдах болсон нь Сибирь мужийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой гэж тайлбарлаж байна.
Одоогийн байдлаар “Оросын төмөр зам” компанитай хамтран ажилладаг эрчим хүчний компаниуд "БАМ" болон Транссибирийн төмөр замын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж ажилладаг аж.
Дашрамд дурдахад, ОХУ-ын Засгийн газраас “БАМ”, Транссибирийн төмөр замыг шинэчлэх 500 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай хөтөлбөрийг 2018 он гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар Транссибирийн төмөр замаар 113 сая тонн транзит тээвэр хийгджээ. Энэ нь өмнөх оны ачаа эргэлттэй харьцуулахад 3.9 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа бол чингэлэг тээврийн хувьд 57 хувиар нэмэгдсэн дүн болж байна.
П.Эрдэнэням