Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 129-р цэцэрлэгийн багш, удирдлагын дунд гарч буй маргааны талаар GoGo мэдээний агентлаг өмнө нь мэдээлж байсан билээ. Цэцэрлэгийн тогооч нар байхгүйн улмаас хүүхдүүдийг дутуу хооллосон гэх мэдээллийн мөрөөр мөн цэцэрлэг дээр үүсээд буй асуудлын талаар эрхлэгч, багш нарын төлөөллийн байр суурь, холбогдох албаныхан хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлсэн.
Тэгвэл наймдугаар сараас эхтэй энэ асуудал өнөөдөр зөвхөн багш, удирдлагуудын бус эцэг эхчүүдийнх болжээ. Цэцэрлэг дээр үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа тул эцэг эхчүүд нэгдэн тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармааг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүргүүлээд байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.
Ингээд эцэг эхчүүд болон үндэслэлгүй ажлаасаа халагдсан гэх багш нарын төлөөллийн хөндсөн асуудлыг хүргэж байна.
ХАНДИВ НЭРТЭЙ ХАХУУЛЬ АВЧ, ЗАСВАРЫН МӨНГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛСНАА ТАЙЛАГНАХГҮЙ БАЙНА
Тус цэцэрлэгт 15 бүлгийн 812 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг. Үүнээс хоёр бүлэг буюу 100 гаран хүүхэд бага ангид суралцдаг юм байна. Гэвч есдүгээр сараас хойш бага бүлгийн багш нарыг хоёр ч удаа сольсон нь хоёр настангуудын хувьд хүнд тусч байна гэдгийг эцэг эхийн төлөөлөл хэлж байгаа юм. Учир нь бага ангийнхны хувьд цэцэрлэгийн эхний хэдэн сар тун хүнд даваа байдаг. Арай гэж багшдаа дасч байхад нь тодорхой шалтгаангүйгээр дахин өөр багш дааж авч байгаа нь зохисгүй шийдвэр гэлээ.
Мөн хичээлийн шинэ жилийн эхэнд бага ангийн 2 бүлэгт 80 хүүхэд сугалаагаар авсан боловч одоо даруй 35 хүүхдээр нэмэгдээд байгаа аж. Ингэж нэмэгдэх болсон шалтгаан нь хандив нэртэй хахууль гэдгийг эцэг эхчүүд хэлж байна. Хандив өгч цэцэрлэгт хүүхдээ оруулсан гэх нэлээд эцэг эх энэ талаар өргөдөл гаргасан байна. Багадаа 500 мянгаас эхлээд сая төгрөг хүртэл хандивыг авч түүгээрээ цэцэрлэгт хийсэн ажил байдаггүй гэж эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байна.
Бас нэг асуудал нь жил бүр засварын хэмээн мөнгө 15-50 мянган төгрөг авдаг ч нүдэнд үзэгдэх тохижилтын ажил хийдэггүй байна. Энэ жилийн хоёр настнуудын анги гэхэд есдүгээр сарын 1-нд хориод жилийн нүүрийг үзсэн хивснээс өөр зүйлгүй байсан тул эцэг эхчүүд 150 мянган төгрөгөөр нийлж тохижилтын ажил хийсэн гэнэ.
Ө.Алдармаа багш нартай байнгын таарамжгүй байдгаас шалтгаалан хүүхдүүдийн сургалт хүмүүжлийн ажил ч доголдоход хүрч байгаа тул 500 гаруй эцэг эхчүүд нэгдэн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг гаргасан гэлээ.
ХАРИУЦАХ БАЙГУУЛЛАГУУД НЬ АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭХГҮЙ БАЙНА ГЭВ
Энэ асуудалтай холбоотойгоор 2 багшийг ажлаас нь халжээ. Багш нар ангийн даац хэтэрсэн, өөрийн ойр дотнын хүмүүсээ албан тушаалт томилдог, цалин, урамшууллын мөнгийг дутуу олгосон хэмээн эрхлэгчдээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв. Ажлаасаа халагдсан багш нар үндэслэлгүй хэмээн шүүхд хандаад байгаа юм.
Тус цэцэрлэгийн хөгжмийн багшаар ажиллаж байсан М.Хулан анх есдүгээр сарын 8-нд ажлаа хүлээн авсан байна. Үүнээс хоёр сарын дараа хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацааг тавилгүй гарын үсэг зуруулсан байна. Гэвч эрхлэгчийн тамгыг даран эргүүлэн өгөхдөө сарын хугацаатай гэрээ болгож улмаар 2 хоногийн дараа ажлаас нь халжээ. Халсан шалтгаанаа тайлбарлаагүй бөгөөд хуулиас нь уншчих гэсэн хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн.
129 дүгээр цэцэрлэг дээр үүсээд байгаа асуудлын талаар Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газарт удаа дараа хандсан боловч асуудлыг шийдэх нь битгий хэл уулзах ч үгүй байгаа тул тэд ийн салбар яаманд гомдол гаргахдаа хүрээд байгаа аж.
Бас нэг ноцтой зүйл нь Ө.Алдармааг 24.5 сая төгрөг завшсан гэх дүгнэлтийг Авлигатай тэмцэх газраас гарган, гурван сар цалингийн 30 хувийг хасах шийдвэр гаргасан байна. Энэ мэтчилэн маргаантай асуудал байгаа ч өнөөдрийг хүртэл эрхлэгчийн ажлаа үргэлжлүүлэн хийж байгааг эцэг эхчүүд, багш нар эсэргүүцэж байна гэв.
Бид тус цэцэрлэгт үүссэн асуудлын талаар Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэст хандахад мэдээлэл өгөх боломжгүй гэв. Тиймээс Нийслэлийн боловсролын газраас энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тодруулахад ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт ажилласан, дүгнэлт гараагүй гэж хариуллаа. Мөн цэцэрлэгийн эрхлэгч багш нар тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй, ажлаа доголдуулж байна гэх тайлбарыг өгөв.
Бүтэн гурван сарын хугацаанд 800 хүүхдийн сургалт хүмүүжил доголдох эсэх дээрээ тулаад байхад өнөөдрийг хүртэл хэнийх нь буруу, хэнийх нь зөвийг тогтоосонгүй. Хэрэв нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс шийдвэрлэж чадахгүй бол салбар яамандаа үнэнээ хэлээд, чаддаг хүнээр нь асуудлыг шийдүүлэх ёстой. 800 гаруй хүүхдийн сургалт, хүмүүжлийг хайхрахгүй өнгөрч хэрхэвч болохгүй.