НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орсон талуудын бага хурал буюу КОП23 энэ сарын 12-нд ХБНГУ-ын Бонн хотноо болсон.
23 удаагийн талуудын бага хурлаар Парисын хэлэлцээрийн дүрмийг илүү нарийвчлан тодорхойлох, санхүүжилтийн механизм, талуудын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцсэн байна.
Бусад улс орнуудын жишгээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлж, Ногоон хөгжлийн бодлогынхоо хүрээнд Монгол Улсын оруулах хувь нэмрийг тодорхойлж хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2010 оны эдийн засгийн хөгжил өнөөгийн жишгээр явна гэж тооцсон үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байгаа юм.
Улаанбаатар хот улсынхаа хүлэмжийн хийг бууруулах зорилтод оруулах хувь нэмрээ тодорхойлсон анхны хот болж байна
Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нийслэл Улаанбаатар хотын хувь нэмэр маш их юм. Нийслэлийн Байгаль орчны газраас Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээнд Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр хэмээх бодлогын баримт бичгийг боловсруулж дууссан бөгөөд “Хүлэмжийн хийн ялгарлыг Улаанбаатар хотын хэмжээнд бууруулах, дасан зохицох чиглэлээр болон хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” гэсэн үндсэн 3 хэсгээс уг баримт бичиг бүрдэж байгаа юм.
Энэ ажил нь бүс нутагтаа төдийгүй дэлхийд анхдагчдын тоонд зүй ёсоор тооцогдож байгаа бөгөөд олон улсын КОП23 бага хурлын үеэр амжилттай танилцуулжээ.
Улаанбаатар хотын хувьд бусад хотуудаас ялгарах онцлог нь нийт хүн амын тал орчим хувь нь төвлөрсөн, нийгэм эдийн засгийн төв гэдэг утгаараа Монгол улсын хэмжээнд ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлын тал хувийг дангаараа бууруулах тооцоолол гарч байгаа юм. Иймдээ ч Улаанбаатар хот цаашид авах арга хэмжээнүүдээ давхар үр ашигтай, технологид суурилсан ногоон бүтээн байгуулалтууд, санаачилгуудад тулгуурлан өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Нийслэлийн Байгаль орчны газрын Төсөл хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Золзаяа энэхүү хурлын ач холбогдол хийгээд уулзалтаас гарсан үр дүнгийн талаар ийнхүү ярьж байна.