Фотосинтез гэдэг нь ургамал болон бусад организм гэрлийн энергийн тусламжтай нүүрсхүчлийн давхар ислийг чихэр болгон хувиргах үйл явц юм. Тэгвэл энэ үйл явц зөвхөн гэрэлтэй үед болдог учраас шөнийн цагт фотосинтез явагдахгүй.
Харин өнөөдөр эхэлсэн “Шинжлэх ухаан технологи инноваци-2017” экспогийн үеэр өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж байсан Төгс Титэм ХХК-ийн BEB бэлдмэл энэ асуудлыг шийдсэн хэмээн Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ч.Чулуунжав хэлсэн юм.
Тэрээр “ Нано-квант биотехнологийн тусламжтайгаар бид ургамлын эсийн энергийг идэвхжүүлэх био бэлдмэлийг гарган авсан. Энэ бэлдмэл ургамлын фотосинтезийг шөнө үргэлжлүүлнэ. Шөнө фотосинтез явагдана гэдэг цаг хожно гэсэн үг.
Туршилтын явцад үхрийн дархлаа 99,6 хувиар өсөж, өвчлөл нь 92,3 хувиар буурсан бөгөөд хээл тээх хугацаа нь 80-95 хувиар буурчээ
Өнөөдөр энэ бэлдмэлийг ашиглаж байгаа 100 гаруй аж ахуй нэгж байна. Бэлдмэлийг ашигласнаар ургацын хэмжээ 20-30 хувиар нэмэгдсэн. Үүгээр ариутгасан үр 48 цагийн дотор хөрсөн доор соёолж, гурав хоногийн дотор дээшээ цухуйж байна.
Гэтэл тариаланчид 15-20 хоноход тариа гарахгүй байна гээд ярьдаг. Харин гурав хоногт ингээд гараад ирж байгаа нь намар цасанд даруулахгүй, хорхой шавжны хоол болохгүй гээд олон давуу талтай” гэв.
Энэхүү бэлдмэлээс гадна малын нэмэлт тэжээлийг тэд үйлдвэрлэжээ. Мал амьтны бодисын солилцоог зүгшрүүлж, өвөрмөц бус дархлааг сайжруулж, эрүүл мэндийг нь хамгаалах зорилготой энэ бэлдмэлийн ачаар мал даарахгүй гэсэн юм.
Жишээлбэл туршилтын явцад үхрийн дархлаа 99,6 хувиар өсөж, өвчлөл нь 92,3 хувиар буурсан бөгөөд хээл тээх хугацаа нь 80-95 хувиар буурчээ. Гэсэн хэдий ч гарсан төл нь 98 хувь эрүүл бойжиж, хүйтнийг тэсвэрлэх чадвар нь 97 хувь дээшилсэн байна.
Түүнчлэн сүүний чанар 97 хувь дээшилж, гарц нь 6-8 хувиар нэмэгджээ. Энэ хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ чаг мөөг, эрдэнэшиш, далайн хясаа гэсэн гурван орцыг ашигласан аж. Мөөгний хувьд ян, нянгийн эсрэг үйлчилгээ, ургамлын эсийн эрчмийг нэмэгдүүлдэг бол хясаа нь төмөр, цайр, селен болон хэд хэдэн төрлийн давсны эх сурвалж болдог, витамин В12-ийг ихээр агуулдаг юм байна.
Харин эрдэнэшиш нүүрс ус, кальц, эслэг, тос, төмөр, магни, витамин А, В, С-ийн агууламж өндөр байдаг аж.