Өнгөрсөн даваа гарагт ерөнхий боловсролын сурагчид Физик технологийн хүрээлэн болон химийн лабораториудтай танилцлаа.
“Дэлхийн шинжлэх ухааны өдөр” болон “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Физик технологи, Хими, химийн технологийн хүрээлэн тус тус нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан юм.
Өдөрлөгт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхим, МУБИС-ийн Физикийн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд, Олонлог Академи сургууль, Логарифм, 50, 14, Абсолют сургуулийн 150 гаруй оюутан, сурагчид оролцжээ.
Энэ өдөр
- академич Х.Намсрай “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан”,
- доктор, профессор Д.Гармаа “Монгол улсын компьютерийн салбарын үүсэл хөгжил”,
- доктор Н. Эрдэнэчимэг “Орчин үеийн химийн шинжлэх ухааны хөгжил, ач холбогдол”,
- доктор М. Одончимэг “Сав баглаа боодол дээрх химийн бодисын шошго, тэмдэг, тэмдэглэгээ” сэдвээр тус тус лекц уншсан байна.
Мөн ФТХ-ийн хамт олон үзэсгэлэнгээ дэлгэж, сүүлийн үеийн судалгааны ажлуудаа олон нийтэд танилцуулан, наноматериалын лабораторитай танилцаж, эрдэмтдийн боловсруулсан литийн ионы батарейн анхны загварыг сонирхуулсан юм.
Харин ХХТХ Биохими, Байгалын нэгдлийн хими, Экологийн хими, Органик бус химийн лабораториудын туршилтууд болон зарим төслийн үр дүнгүүдээс танилцуулав.
Өдөрлөгийн үеэр Академич Х. Намсрай, Академич Д.Сангаа нар идэвхтэй оролцсон оюутан, сурагчдад хэвлэмэл ном, сурах бичгийг бэлэглэсэн байна.