Улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Ялангуяа Сэлэнгэ аймгийн зарим газар нутагт хорио цээр тогтоох хэмжээнд хүрчээ. Мөн шүлхий өвчин нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Онцгой комисс Шижир, Ар гүнтийн даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргаад байна.
Түүнчлэн Мандал сумын өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 11 дүгээр сарын 20-24-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоожээ. Сүүлийн мэдээгээр зөвхөн Мандал суманд 372 үхэрт шүлхийн ил шинж тэмдэг илэрснээс 260-ыг нь устгаад байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Сэлэнгэ аймагт 34 мянга гаруй малыг вакцинжуулахаас 29 хувийг нь хамруулаад байгаа аж. Одоогийн байдлаар шуурхай арга хэмжээнд 1.2 сая төгрөгийг зарцуулжээ.
Тус аймагт 400 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөл хорио тогтоосны улмаас 40 гаруй хувь нь хэвийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болоод байна. Мөн өвлийн идэш бэлтгэх, ойролцоо аймгуудад мах нийлүүлэх ажил зогсжээ. Тухайлбал, нийслэлд зарагдаж байгаа зүүн аймгуудын үхэр, хонины махны үнэ унасан талаар “Хан талст төв” мэдээллээ. Өөрөөр хэлбэл өдрийн арилжааны төгсгөлд зах зээлийн үнээс кг нь 1800-аас 2000 төгрөгөөр хямд худалдаалагдаж байна. Шүлхийн халдвар битүү туурайт адуунаас гаралтай байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.
Он гарсаар 7000 гаруй шүлхийн халдвар авсан малыг устгаад байгаа юм байна. Энэ нь өнгөрсөн оны жилийн дүнгээс 20 хувиар өссөн дүн болжээ. Сүүлийн жилүүдэд ган хуурайшилт ихтэй байснаар малын отор нүүдэл хийж эхэлсэн ба ингэснээр шүлхий тархах магадлал 40 хувиар өссөн байна. Мөн шүлхийн голомтод байсан хүнээс, битүү туурайт адуунаас халдварлах тохиолдол өндөр байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас онцоллоо.
Ж.Жаргалмаа