Энэ оны 11 дүгээр сарын байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2017 оны II улирлаас 58 хувиар өсөж, 2.38 их наяд төгрөг боллоо. Үүнээс 70 гаруй хувийг Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Топ 20” компани бүрдүүлжээ.
III улиралд үнэт цаасна зах зээлд 208.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Арилжааны хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал арилжаалагдсан үнэт цаасны тоо хоёр дахин өсжээ. Мөн үнийн дүн нь 4.8 дахин нэмэгдээд байна. Арилжааны үнийн дүнгийн 81.3 хувь буюу 169.5 тэрбум төгрөгийг ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа эзэлж байна.
Мөн 14.2 хувийг ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эзэлжээ. Түүнчлэн шинээр үнэт цаасны данс нээсэн иргэн, аж ахуйн нэгжийн тоо аравдугаар сард өмнөх сараасаа хоёр дахин нэмэгдэж, 3905 болсон байна. Энэ нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээллээ. Данс нээлгэгчдийн 99.5 хувь нь дотоодын иргэд байгаа бол 0.13 хувийг гадаадын иргэд бүрдүүлжээ. Харин үлдсэн хувийг дотоодын болон гаднын аж ахуйн нэгжүүд эзэлсэн байна.
Б.Дөлгөөнзул