БНХАУ-ын эрх баригчид агаарын бохирдлоо бууруулахын тулд цемент үйлдвэрлэгч нарт шахалт үзүүлж байна. Тус улсын Засгийн газрын танилцуулсан судалгаанд тусгаснаар цемент үйлдвэрлэл нь агаар дахь хүний биед хортой партиклийн 18 хувийг, нитрогенийн оксидын есөн хувийг бүрдүүлж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Коммунист намын их хурлаар баталсан таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд цементийн компаниуд нүүрсхүчлийн хийн ялгарал багатай технологи эрчимтэй судлах болсон байна. Үүний тулд Европын компаниудын жишгээр био түлш ашиглах эсвэл ялгарсан нүүрстөрөгчийн цуглуулж битүүмжлэх гэсэн сонголттой байгаа аж.
Ийнхүү технологийн дэвшил нэвтрүүлэхийг шаардаж, БНХАУ-ын эрх баригчид цементийн үйлдвэрүүдийн PM 2.5 партикл ялгаруулах дээд хязгаарыг 30 хувиар бууруулсан байна. Энэхүү шаардлага нь “China National Building Material”, “Anhua”, “BBMG” зэрэг томоохон үйлдвэрлэгчдэд хүндээр тусаж байгаа ажээ. БНХАУ өнгөрсөн таван жилд энэхүү партиклийн метр куб талбайд агуулагдах хэмжээг 33 хувиар буюу 60 микрограмм руу буулгах зорилт тавьж, ажилласан байна. Хэдий тийм боловч аравдугаар сард партиклийн агууламж 65 микрограмм байсан бол энэ сард 70 микрограммаар хэмжигдэж байна.
Б.Дашням