Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 2017 оны эхний арван сард адууны махны экспорт тоо хэмжээний хувьд 3.9 дахин өсөж, 17.2 мянган тонн болжээ. Мөнгөн дүнгээр нь тооцвол 2016 оны мөн үеэс 3.6 дахин нэмэгдэж, 29.2 сая ам.доллар болсон байна. Харин хонь, ямааны махны экспорт зургаа дахин өсөж, 1432 тонн болсон бөгөөд мөнгөн дүнгээрээ 12.8 дахин өсөж, 4.6 сая ам.доллар болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Монгол Улсын 30 гаруй компани мах экспортолж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-аас гадна гуравдагч зах зээлийг сонирхож байна. Тухайлбал, “Мак импекс” компани Иран улсад 1000 тонн хонины мах экспортлох гэрээ байгуулжээ. Үүнээс одоогийн байдлаар 300 гаруй хонины мах гаргаад байна. Ингэхдээ кг тутмыг нь 2.6 орчим ам.доллараар үнэлж байгаа талаар “Мах импекс” компани мэдээллээ. Тус компани цаашид БНХАУ, ОХУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах сонирхолтой байгаа аж. Мөн "Дархан мийт фүүдс" компани Иран улсад 250 төлөгний мах экспортолжээ.
Үүнээс гадна самнасан ноолуурын экспорт оны эхний арван сард өнгөрсөн оны мөн үеэс 18.6 хувиар өсөж, 32.8 сая ам.доллар болсон байна. Дийлэнх буюу 88 хувийг нь Италид экспортолжээ. Мөн 4.3 хувийг Их Британид, 4.2 хувийг Германд экспортолсон байна. Харин Японд гаргасан экспорт өмнөх жилийнхээс дөрөв дахин буурч, 74.3 мянган ам.доллар болжээ. Түүнчлэн ноолууран бэлэн бүтээгдэхүүний экспорт өргөжиж байна. Хамгийн сүүлд “Говь” компани 11 дүгээр сард Москва хотод салбар дэлгүүрээ нээгээд байгаа юм. Харин нэхмэл бүтээгдэхүүний экспорт 309.9 сая ам.доллар болж, 18.1 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн газраас мэдээллээ.
Т.Элиса