Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн 70 гаруй хувийг хотууд ялгаруулж байна.
Сүүлийн жилүүдэд хотууд өөрсдийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдрах орчныг таатай, тогтвортой байлгах чиглэлд анхаарч байна. ХБНГУ-ын Бонн хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдсэн талуудын 23 дугаар бага хурлын үеэр хотууд, орон нутгийн засаг захиргаадын авч хэрэгжүүлж буй онцлог ажлуудыг танилцуулав.
Энэ үеэр Улаанбаатар хот уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө мөн танилцууллаа. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэрт Улаанбаатарын үүрэг оролцоо өндөр байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга танилцуулав.
Шэнжэн хот 2017 онд бүх автобусаа цахилгаан хөдөлгүүртэй болгосон байна. 2020 он гэхэд бүх такси үйлчилгээний автомашиныг бүрэн цахилгаан болгох аж.
Тэрээр бодлогын баримт бичиг, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийнхээ мэдээллийг өглөө. Нийслэл хот 2017 онд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хэд хэдэн ажил эхлүүлсэн бөгөөд хүлэмжийн хий ялгаруулдаггүй цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалт, авто зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлсөн, барилгын дулаан алдагдлыг бууруулах зорилготой эрчим хүчний аудит хийх төсөл эхлүүлсэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатарын оруулах хувь нэмэр, хөрөнгө оруулалтын төслүүдийн хамт тодорхойлсон зэргийг онцлов.
Энэ үеэр бусад хотууд мөн хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Тухайлбал: БНХАУ-ын Шэнжэн хот тээврийн салбараас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд төвлөрөн, 2012 оноос нийтийн бүх тээврийн хэрэгслээ цахилгаан болгох бодлого хэрэгжүүлжээ.
2017 онд бүх автобусаа цахилгаан хөдөлгүүртэй болгосон байна. 2020 он гэхэд бүх такси үйлчилгээний автомашиныг бүрэн цахилгаан болгох аж.
Японы Тоёома хот байгалийн ногоон бүсийг нийтийн эзэмшлийн талбай болгож, суурьшлын бүс болон нийтийн тээврийн сүлжээгээ төлөвлөжээ.
Ингэснээр тээврийн салбараас үүдэлтэй эрчим хүчний илүүдэл хэрэглээг хязгаарлаж, газар ашиглалтыг ч зохистой шийдсэн байна.
Мөн бага оврын усан цахилгаан станцын технологи хөгжүүлж, шатамхай түлшнээс хараат бус, эрчим хүчний шинэлэг шийдлүүдийг нийтийн байр, орон сууцны хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тайванийн Шинэ Тэйпэй хот замын хөдөлгөөний бүх гэрлэн дохио, гудамжны гэрэлтүүлгүүдийг эрчим хүчний хэмнэлттэй лед гэрлээр бүрэн сольжээ.
Дэлгүүрүүдэд гялгар уут худалдаалахыг хориглосон байна. Хотын захиргаа орон сууцны дээврийн талбайгаа ногоон болгож, мод цэцэг тарихыг уриалахын зэрэгцээ эхний 30 минутад үнэ төлбөргүй дугуй түрээсийн үйлчилгээг хот даяар нэвтрүүлсэн байна. Ийнхүү дэлхийн хотууд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох алхмуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар