Хожуу цэрдийн галавын хамгийн удаан үргэлжилсэн олон улсын нэршлээр Кампан /Campanian/ -ын цаг үеийн Монголын говьд илэрч тархсан хурдас хуримтлалыг дэлхийн улс орнуудын палеонтологичид Жодохтын гэдэг нэршлээр нь сайн мэднэ.
Энэ цаг үе нь одоогоос 72-83 сая жилийн өмнөх үе л дээ. Умард Америкт болон Төв Азиас олддог тухайн цаг үед амьдарч байсан үлэг гүрвэлийн бүрдлүүд нь хоорондоо их төстэй ба өвөг удмын ойрын холбоо харилцаатай гэж үздэг.
Харин энэхүү эх газрын хамгийн томд тооцогддог хоёр тивийн уур амьсгал нь цэрдийн цаг үед эрс өөр байсныг геологийн судалгаа гэрчилнэ. Умард Америкийн уур амьсгал илүү чийглэг, зөөлөн дулаан, ургамал, амьтан амьдрах таатай орчин зонхилж байсан бол Төв Азид эсрэгээрээ халуун, цөлийн шинжтэй хуурай уур амьсгал давамгайлж байжээ.
Тэмээн хяруул төст үлэг гүрвэл буюу орнитомимозаврууд (Ornithomimosauria) нь үлэг гүрвэлийн хувьсал хөгжлийн ангилалзүйд томоохон байр суурь эзэлдэг чухал бүлэг бөгөөд, энэ бүлгийн төрлүүд нь хожуу цэрдийн галавт өргөн тархан амьдарч байсны нэг нотлох жишээ баримт бол тэдгээрийн чулуужсан олдворууд нь дээр дурдсан хоёр тивийн цэрдийн хурдас хуримтлалаас элбэг олдож байдагт оршино.
Тэгвэл энэхүү бүлгийн үлэг гүрвэлүүдтэй холбоотой сүүлийн 100 гаруй жилийн туршид баримталж ирсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны нэгэн сонирхолтой баримт дуулгахад, өнөөдрийг хүртэлх эрдэмтдийн уйгагүй судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд орнитомимозавр бүлгийн үлэг гүрвэлүүд нь чийглэг, зөөлөн уур амьсгалд дасан зохицож гол төлөв нуур голын эрэг дагаж амьдардаг байсан гэж үзэж байжээ.
Харин 1994 онд Монгол-Японы хамтарсан экспедицийн Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хожуу цэрдийн Төгрөгийн ширээ олдворт газар ажиллах үеэрээ олж илрүүлсэн нэгэн төрлийн үлэг гүрвэлийн бүтэн хэлхээтэй тавхайн ясны олдворт Монголын Шинжлэх Ухааны Академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Чинзоригоор удирдуулсан судлаачдын баг судалгаа хийсний үр дүнд шинэ төрөл зүйл нээсэн аж.
Тэгэхээр Монголын говиос олдсон олдвор дээр Монгол эрдэмтний удирдсан судалгааны ажлын үр дүнгээр бид үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг нээж, дэлхийн палеонтологийн үлэг гүрвэлийн дансанд үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг нэмжээ.
Тэрээр “Энэхүү шинээр тогтоосон төрөл зүйл нь Жодохтын хурдас давхаргадсаас олдсон тэмээн хяруул төст үлэг гүрвэл орнитомимозаврын гурав дахь олдвор (өмнөх хоёр олдвор нь нарийн судалгаа явуулах боломжгүй байгалийн өгөршилд орж муу хадгалалттай олдсон), харин Хожуу цэрдийн Төгрөгийн ширээ хэмээх олдворт газраас олдсон орнитомимозавр бүлэгт хамаарагдах хамгийн анхны олдвор” гэсэн юм.
Тэрээр шинэ төрөл зүйлээ Aepyornithomimus tugrikinensis нэрээр шинжлэх ухаанд нэрлэн дансалсан ба шинэ төрөл зүйлийн нэршлийн утга нь олдворын нэг чухалд тооцогдох шинж тэмдэг нь одоогоос мянга гаруй жилийн өмнө амьдарч байсан заан шувуу Aepyornis –ийнхтой төстэй байсан учраас, ~mimic – төстэй гэсэн латин үгийг холбож, заан шувуутай төстэй буюу Aepyornithomimus гэж нэрлэсэн аж. Харин зүйлийн нэршил буюу tugrikinensis гэдэг нь анх удаа Жодохтын настай Төгрөгийн ширээ олдворт газраас олдсон гэдгийг илэрхийлж байгаа юм байна.
Энэ судалгааны үр дүнгийн хамгийн сонирхолтой тал нь нэгдүгээрт, шинээр тогтоосон төрөл зүйл нь хуурай, халуун уур амьсгалтай Жодохтын цаг үед амьдарч байсан болохыг баталж чадсан ба орнитомимозавр төрлийн үлэг гүрвэлүүд зөвхөн чийглэг дулаан уур амьсгалд зохицон амьдарч байсан гэсэн дэлхийн палеонтологичдын ойлголтыг өөрчилсөн явдал.
Хоёрдугаарт, удам зүйн холбоо харилцааг тодорхойлох кладистик анализын судалгаагаар, тэмээн хяруул төст орнитомимозавр бүлгийн үлэг гүрвэлүүд нь анх Төв Азид үүсэж, улмаар Жодохтын цаг буюу 85-80 сая жилийн өмнө одоогийн Умард Америкийн тив рүү нүүдэллэн суурьшиж, улмаар тодорхой хугацааны дараа хөгжлийн хоёр бие даасан замыг сонгон зарим хэсэг нь тэндээ үргэлжлүүлэн амьдарсан бол нөгөө хэсэг нь Жодохтын дунд үеэр эргэн Төв Азид ирсэн гэж үзэх төрлүүдийн анхны төрөл зүйл нь Aepyornithomimus tugrikinensis байх үндэслэлтэй гэсэн судалгаанд баримталсан таамаглалыг дэвшүүлсэн байна.
Сээр нуруутны палеонтологич, судлаач Ц. Чинзоригийн уг судалгааны ажлын бүрэн хэмжээний эрдэм шинжилгээний өгүүлэл нь Олон Улсын нэр хүнд бүхий Nature сэтгүүлийн Scientific Reports-д нийтлэгджээ.