УИХ 2007 онд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг баталсан юм. Энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч долоо хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заажээ. Энэ нь
- Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,
- Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэцийн дүгнэсэн юм.
Өнгөрсөн сард гаргасан энэ дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн.
Иймд дээрх 37.4 дэх заалтад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр УИХ баталлаа.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар Ерөнхий сайдад дахин нэр дэвшүүлсэн өөр нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол энэ зохицуулалт дахин хэрэглэгдэж байх, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхдээ нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг тусгайлан хэлэлцэх зорилго бүхий улс төрийн бүх намын төлөөллөөс бүрдсэн парламентыг байгуулж ажиллуулах, эцсийн шийдвэрийг одоогийн УИХ гаргаж, цогц байдлаар шийдвэрлэх болон аливаа хуулийн төслийг Үндсэн хуульд заасан хууль санаачлах эрх бүхий этгээдээс гадна Байнгын хороо боловсруулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцэж байгаа эсэхийг цаашид анхаарах талаар тус тус үг хэлсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй байна. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.2 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжсэнээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлагдлаа.