Хүний арьс өвөл хавар зуны улиралд тусгай үйлчилгээ шаарддаг. Манай орны нөхцөлд хүйтэн өвөл болдог нь хүний бие организмд төдийгүй арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг.
Хүйтэн температур, хүйтэн салхи, байшин доторхи хэт хуурай агаар зэрэг нь бидний арьсны байгалийн хамгаалалтыг цохин арьсыг маань гэмтээдэг бөгөөд өвлийн улиралд арьсанд нэмэлт арчилгаа зайлшгүй хэрэгтэй. Ийм нөхцөлд арьсыг хэрхэн арчлах ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх тухай зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДЭД
Хүйтний эрч чангарах үед нүүрний арьс хуурайших хандлагатай болдог. Өвөл арьсанд хамгийн их тохиолддог асуудал бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар.
Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Өвлийн улиралд өрөө тасалгааны агаар халаалтаас үүдэн хэт хуурай байдаг тул арьс маань чийгээ алдан үрчийх нөхцөл бүрддэг. Иймээс бид өвлийн улиралд арьсаа хэрхэн хамгаалах вэ?
- Арьсанд дулаан газраас гудамжинд ороход гарах температурын зөрүү арьсыг хуурайшуулдаг. Үүний нөлөөг зөөлрүүлэхийн тулд гарахынхаа өмнө орцондоо хэдэн минут зогс, ингэснээр арьс хүйтэнд бага зэрэг дасч эхлэдэг.
- Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн. Өвлийн улиралд витамин ихтэй “тослог” бүтээгдэхүүн хэрэглэх нь дээр. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй.
- Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. Чийгшүүлэгчинд агуулагдах ус нь арьсанд хүйтэн цагт муугаар нөлөөлдөг.
- Хуурай арьсыг өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү дээр байдаг. Хэрэв арьс жирийн эсвэл холимог бол мицелляр ус хэрэглэж арьсаа цэвэрлэж болно.
- Тослог арьстай хүмүүс өвлийн улиралд спирт агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.
ЭРЧҮҮДЭД
Эрэгтэй хүний арьс нь эмэгтэй хүнийхийг бодвол 20% илүү зузаан, бөх бат ба эрэгтэйчүүдийн арьс нь эмэгтэйчүүдийнхээс илүү их хэмжээний меланин ялгаруулдаг тул хэт ягаан туяанаас ч илүү их хамгаалттай байдаг. Гэсэн хэдий ч эрчүүдийн нүүрний арьс хүйтэнд мэдрэмтгий байдаг.
Хүйтний улиралд нүүрэндээ элдэв төрлийн спиртлэг лосьон түрхвэл нүүрний арьсыг түргэн хуурайшуулдаг. Тиймээс өвлийн улиралд эдгээрийг аль болох бага хэрэглэх нь зүйтэй. Үүний оронд эрчүүдэд зориулсан нүүрний тос түрхээрэй. Гадагшаа гарахаас 30- 40 минутын өмнө сахлаа хусах нь арьсаа гаднах нөлөөллөөс хамгаалахад үр дүнтэй.
Германы Байрсдорф компаний “Nivea” брэнд ХЯМДРАЛЫН ШУУРГА дэгдээж бүх бүтээгдэхүүндээ 20% ХЯМДРАЛ зарлаж байна!
Зөвхөн УИД 1-р давхарт байрлах нэрийн лангуундаа 2017/11/24-ны өдөр бүх бүтээгдэхүүн 20% хямдралтай!
Facebook хуудас: Nivea Mongolia