Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, аравдугаар сарын ялагчийн нэр тодорлоо. Улаанбаатар хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн 3х3 сагсан бөмбөгийн баг санал асуулгын дүнгээр тэргүүлжээ.
Монголын сагсан бөмбөгчид нийт 15 баг оролцсон уг тэмцээнд түрүүлж, азийн аварга болох замдаа Австрали, Шинэ Зеландын багийг буулгаж авсан билээ. Уг тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Монголын багийн тамирчин Э.Дөлгөөн тодорсон юм. Ташрамд дурдахад 3х3 сагсан бөмбөгийн төрөл нь 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаад байгаа юм.
Шалгаруулалтын 2-р байрт Тайландын Бангкок хотноо болсон хүндийг өргөлтийн дэлхийн цомын аваргаар тодорсон Г.Ануужин орсон бол 3-р байрт жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн нэрлэгджээ.
"Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1000 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм.
Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Сарын Шилдэг Тамирчин" шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.
Сарын шилдэг тамирчнаар тодорсон 3х3 сагсан бөмбөгийн багт шагнал олгох ёслолын ажиллагаа МҮОХ-ны төв байранд 11-р сарын 24-ний өдөр явагдана.
АРАВДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАЛГАРУУЛАЛТАНД НЭР ДЭВШИГЧИД
Г.АНУУЖИН – хүндийг өргөлт, Дэлхийн цомын аварга
Г.ОДБАЯР – жүдо, их дуулгын аварга
Д.СУМЪЯА – жүдо, их дуулгын аварга
Л.ЭНХРИЙЛЭН – жүдо – залуучуудын ДАШТ-ий мөнгө 3x3 баг – сагсан бөмбөг, Азийн аварга
АРАВДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН
- 3х3 баг – 38,3 хувь
- Г.Ануужин – 37,4 хувь
- Л.Энхрийлэн – 8,9 хувь
- Д.Сумъяа – 8,6 хувь
- Г.Одбаяр – 6,4 хувь
АРАВДУГААР САРЫН ШИЛДЭГТ
ТАМИРЧИН ШАЛГАРУУЛАЛТЫН ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ҮР ДҮН