Колумбын Их сургуулийн физик, математикийн ухааны профессор Брайн Грийн цаг хугацааны аяллын тухай сонирхолтой тайлбар өгчээ. Тэрээр Дэлхийн Шинжлэх ухааны фестивалийг зохион байгуулсан нэгэн юм.
Түүний BusinessInsider-т өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Сайн байна уу, намайг Брайн Грийн гэдэг. Колумбын Их сургуулийн физик, математикийн ухааны профессор, Дэлхийн Шинжлэх ухааны фестивалийг үүсгэн байгуулагчдын нэг.
Цаг хугацааны аяллын тухайд хоёр төрөл байдаг. Хамгийн гол нь энэ хоёр аялал зарчмын хувьд тэс өөр юм. Жишээлбэл ирээдүй рүү цаг хугацаагаар аялах бүрэн боломжтой.
Учир нь Эйнштейн бидэнд 100 жилийн өмнө тайлбарласан болохоор бид боломжтой гэдгийг нь мэддэг болсон. Гэвч тун цөөхөн хүн л үүнийг боломжтой гэдгийг мэддэг нь тун хачирхалтай. Эйнштейн бидэнд хэрвээ сансарт гараад, гэрлийн хурдаар аялж байгаад буцаад ирвэл тухайн аялагчийн хувьд цаг хугацаа илүү удааширна гэдгийг баталсан юм.
Тэгэхээр дэлхийдээ буцаад ирэхэд бид ирээдүйдээ ирнэ гэсэн үг. Ингээд та ирээдүй рүү цаг хугацаагаар аялчихлаа.
Үүнээс гадна Эйнштейн бидэнд илүү хүчирхэг татах хүчний хажууд байвал мөн л ирээдүй рүү аялж болно гэдгийг нотолж өгсөн. Нейтрон од, хар нүх гэх мэт зүйлсийн ойролцоо байхад таны хувьд цаг хугацаа бусадтай харьцуулахад хамаагүй удаан болно. Ингээд дэлхийдээ буцаж ирэхэд бүр ч холын ирээдүйд ирэх юм.
Дээрх асуудал ямар нэгэн маргаан дагуулдаггүй. Ямар ч физикч үүнтэй санал нийлнэ. Харин нөгөө төрлийн цаг хугацааны аялал буюу өнгөрсөн рүү буцах тухай асуудал маргааны эхлэл болдог бөгөөд бидний ихэнх нь ийм төрлийн цаг хугацааны аяллыг боломжтой гэж үздэггүй.
Энэ төрлийн аялал байж магадгүй гэж үздэг хүмүүс “Өтний нүх” хэмээх санааг гаргаж ирсэн юм. Дахиад л Альберт Эйнштейн энэхүү санааг дэвшүүлсэн. Ер нь энэ нөхөр энэ салбарт нэрээ мөнхөлж чадсан юм.
Өтний нүх гэдэг нь аль нэг цэгээс нөгөө цэг рүү очих гүүр юм. Хоолой хэлбэрийн энэ зүйл зам товчлох нэг арга бөгөөд 1935 онд нээж илрүүлжээ. Хэрвээ өтний нүхний орц, гарцыг өөрчилж нэгийг нь хар нүхний ойролцоо байршуулах эсвэл өндөр хурдаар дамжин өнгөрөхөд орц, гарцынх нь цаг хугацаа ижил биш болно.
Ингэснээр та зөвхөн нэг цэгээс нөгөө цэг рүү биш, харин энэ өтний нүхээр дамжиж, нэг цаг хугацаанаас нөгөө рүү дамжих боломжтой юм. Нэг талаас нь орж өнгөрсөн рүү, нөгөө талаас нь орж ирээдүй рүү зорчино гэсэн үг.
Гэхдээ бид одоо ч гэсэн өтний нүх үнэхээр бодитой зүйл эсэхийг нотолж чадаагүй. Жинхэнэ байлаа ч гэсэн дундуур нь гараад явах боломжтой эсэх нь ч тодорхойгүй бөгөөд маш олон баталгаагүй зүйл бий.
Тиймээс бидний ихэнх нь өтний нүхээр дамжиж өнгөрсөн рүү очно гэдэгт эргэлздэг. Гэхдээ боломжгүй гэдгийг нь баталсан зүйл ч бас байхгүй.