Жижиг, дунд бизнесүүдэд тулгарч байгаа хамгийн гол асуудлуудын нэг нь санхүүжилт авахад хүндрэлтэй байдал гэж "жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмж" форумд оролцогчид дүгнэж байна. Монголбанкны мэдээлснээр банкнуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2007 онд 9.9 хувьтай байсан бол энэ оны 10 дугаар сарын байдлаар 12 хувь боллоо. Монголд нийт 51 мянга гаруй бизнесийн байгууллага жижиг, дунд гэсэн ангилалд багтдаг.
Эдгээр нь ДНБ-ий 17.8 хувийг, экспортын бүтээгдэхүүний 2.3 хувийг бүрдүүлж байна. Харин нийт ажиллах хүчний 67 хувь нь эдгээр аж ахуйн нэгжид хамаарч байгаа юм. Экспортын чиглэлийн ЖДҮ-ийг хөгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк ХБНГУ-ын "КФВ" банкны төслийн зээлийг банкнуудаар дамжуулан олгодог.
Энэ хүрээнд Монгол Улс ХБНГУ-ын Засгийн газраас 40 жилийн хугацаатай 8.7 сая еврогийн зээлийг жилийн 0.75 хувийн хүүтэй авсан байгаа юм. Монголбанк "КФВ" банкинд жилд хоёр удаа хуваарийн дагуу эргэн төлөлт хийдэг. Анх зээл авснаас хойш нийт 2.66 сая евро төлснөөр 2017 оны III улирлын эцсийн байдлаар зээлийн үлдэгдэл 6.04 сая евро болсон байна. "КФВ" банкны төсөл манай улсад хэрэгжиж эхэлснээс хойш банкнууд нийт 160 жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгосон. Ингэснээр нийт 78 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авсан байна. III улирлын эцсийн байдлаар нийт 40 ЖДҮ эрхлэгч 3.6 сая еврогийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Үүнээс гадна, Европын сэргээн босголт хөгжлийн банк Европын холбооны санхүүжилтээр жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Мөн төслийн зээл олгодог байна. Тухайлбал "Эко орчин" компанид 800 мянган ам.долларын зээл олгоод байгаа юм. Ингэснээр хог хаягдал цуглуулж, боловсруулдаг тус компанийн эргэлтийн хөрөнгийг 337 хувь, ажиллагсдын тоог нь 78 хувиар өсгөх боломж олгосон байна.
Б.Дөлгөөнзул