Японы Эзэн хаан Акихито 2019 оны гуравдугаар сарын 31, эсвэл дөрөвдүгээр сарын 30- нд сэнтийгээсээ буухаар төлөвлөж байгааг Засгийн газрынхаа эх сурвалжуудаас эш татан NHK мэдээлжээ. Үүний дараагийн өдөр хаан ширээнд ханхүү Нарүхито залрах бололтой.
Хатан хаан Мичико угсаа залгамжлах хунтайж Нарүхитог Токио дахь ордныхоо дэвсгэр нутагт түр байгуулсан эмнэлэгт төрүүлжээ. Дэлхийн II дайны үеэр холбоотнуудын хүчний бөмбөгдөлтөд уг эмнэлгийн барилгын дийлэнх хэсэг нь өртөж, нурсан аж.
Ханхүү багаасаа хөгжим, теннис, хаданд авирах, морин спорт, бейсбол сонирхон хичээллэдэг байв. Мөн тээврийн хэрэгслийн түүхийг сонирхдог байсан аж. 14 настайдаа Нарүхито Японы Эзэн хааны ордны түүхэнд анх удаа Австралид бүтэн жилийн турш бизнес эрхлэгч Колин Харперын гэр бүлд амьдрахаар явжээ. Энэ хугацаанд ханхүү тэр айлын хүүхдүүдтэй хэл амаа олж, Австралийн төвийн нутаг дахь Улуру ууланд хадаар нь дамжин авирчээ.
Австралид өнгөрүүлсэн нэг жилээс бусад хугацааг Нарүхито Эзэн хааны ордонд өсөж, хүмүүжсэн. Дөрвөн настай байхад нь Японы алдарт Гакусюин их сургуульд сургах шийдвэр гарчээ. Үүнийг 1847 онд Эзэн хаан Нинкогийн үед тус улсын дээдсүүдийг сургахаар байгуулсан байна. Тэнд угсаа залгамжлах ханхүү бага сургуулиас эхлээд түүхийн бакалаврын зэрэг хамгаалах хүртэл нийт 18 жил сурчээ. Тэрбээр дундад зууны Японы усан тээврийн сэдвээр диплом хамгаалсан аж.
1983-1986 онд Нарүхито Их Британийн Оксфордын их сургуулийн дэргэдэх Мертон коллежид сурч, усны навигацын түүх судалсан байна. Дараа нь ханхүү Их Британид өнгөрүүлсэн амьдралынхаа тухай “Темза ба би: Оксфордод өнгөрүүлсэн хоёр жил” номоо бичжээ. Эцэст нь 1988 тэрбэээр Гакусюин их сургуульд түүхийн магистрын диплом хамгаалсан байна.
Нарүхито усны экологийн системд онцгой анхаарч, эрдэм шинжилгээний итгэл цөөнгүй тавьдаг аж. Түүнчлэн тэрбээр буяны ажил идэвхтэй хийхийн сацуу Дэлхийн усны түншлэлийн тэргүүнээс эхлээд Японы Улаан загалмай нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч гээд хүндтэй хэд хэдэн алба хашдаг байна.
1993 онд дипломатч, НҮБ-ын Олон улсын шүүхийн тэргүүн асны охин Масако Овадатай гэрлэжээ. Масако бага насаа ОХУ-ын нийслэл Москвад өнгөрүүлж, Их Британи, АНУ-д боловсрол эзэмшсэн аж. 2001 онд тэдний гүнж Айко (“хайрын хүүхэд” гэсэн утгатай) мэндэлсэн байна. Япон улсад хаан ширээг эрэгтэй тал залгамжилдаг учир Айко угсаа залгахгүй. Дашрамд хэлэхэд, тус улсад сүүлийн үед Эзэн хааны гэр бүлд мэндэлсэн эмэгтэй хаан ширээг залгамжилдаг болох санаачилга идэвхтэй өрнөж байна.
1990-ээд оноос Нарүхито хилийн чанадад улс орноо төлөөлж эхэлсэн. 1997 онд Бутанд анх, хамгийн сүүлд 2014 онд Швейцарьт албан ёсны айлчлалаа хийжээ. Акихито манай эриний өмнөх 660 онд домогт Эзэн хаан Зиммугийн үеэс бий болсон хааны ордны түүхэнд анх удаа сэнтийгээ шилжүүлэн өгөхөд бэлэн буйгаа өнгөрсөн оны наймдугаар сард мэдэгдсэн билээ. Тэрбээр эцсийн шийдвэрээ зарлахаар Нарүхито Японы 126 дахь Эзэн хаан болох юм. Түүний халааг бага хүү Фүмихито, дараа нь Хисахито хүү нь авна.