Биткойны үнэ цэнэ өсөж, олон нийтийн анхаарал ийшээ чиглэх болсноор нэгжийн үнэ 8000 ам. доллар давсан. Тэгвэл шинэхэн судалгаагаар Биткойныг олборлоход ашиглаж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээн Европын 20 орны цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс давсан гэдгийг тогтоосон байна.
Их Британийн Power Compare платформд дурдсанаар Биткойныг олборлох, дамжуулах зэрэг бүхий л үйл ажиллагаанд ашиглаж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь 159 орны цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс давсан гэжээ.
Биткойны ашиглаж буй эрчим хүч манай хэрэглээнээс 518,75 хувиар илүү аж
Африк тив ялангуяа хамгийн бага цахилгаан эрчим хүч ашигладаг аж. Зөвхөн Өмнөд Африк, Египет, Алжирын эрчим хүчний хэрэглээ Биткойны ашиглаж буй эрчим хүчний хэрэглээнээс өндөр гарчээ.
Power Compare-ийн тооцоогоор Биткойны нэг жилд ашиглаж буй цахилгаан эрчим хүчний хэмжээ 29,05 Тераватт цаг буюу дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 0,13 хувьтай тэнцэж байгаа аж.
Хэрвээ Биткойн олборлогчдыг бие даасан улс гэж үзвэл эрчим хүчний хэрэглээгээрээ 61 дүгээр байрт орох юм. Хамгийн сонирхолтой нь зөвхөн сүүлийн 30 өдрийн хугацаанд Биткойн олборлолтын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 30 хувиар өсжээ.
Тиймээс Биткойн олборлоход жилд хүн төрөлхтөн 1,5 тэрбум ам. долларын цахилгаан эрчим хүч хэрэглэх төлөвтэй байна. Судалгааны тайлангаас үзэхэд Монгол улс жилдээ 5,7 тэрбум кВт цагийн цахилгаан эрчим хүч ашиглаж байгаа бөгөөд Биткойны ашиглаж буй эрчим хүч манай хэрэглээнээс 518,75 хувиар илүү аж.
Эх сурвалж: PowerCompare