Оны эхний 10 сард нийт экспортын 21.3 хувийг уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн бүрдүүлсэн. Мөн уул уурхайгаас бусад салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 132 сая ам.доллар буюу 30 хувиар өссөн дүнтэй байна.
Эрдэс түүхий эдээс бусад бараа бүтээгдэхүүний экспортыг авч үзвэл, ноолуурын экспорт хамгийн их жин дарж байна. Өөрөөр хэлбэл оны эхний 10 сард самнасан ноолуурын экспорт 9400 тонн болжээ. Мөн тэр бүр нэр дурдагдаад байдаггүй бүтээгдэхүүний төрөл болох оньсон тоглоом үйлдвэрлэгчдийн экспорт 25 хувиар өссөн нь анхаарал татаж байна.
Тухайлбал "Мон-Тү-Өв" компани он гарснаас хойш 35 сая төгрөгийн оньсон модон тоглоом экспортолсон талаар мэдээллээ. Мөн 30 сая төгрөгийн оньсон тоглоомыг дотоодын зах зээлд нийлүүлсэн байна. Оны эхний 10 сард 29.2 сая ам.долларын 17.2 мянган тонн адууны мах экспортлоод байна. Энэ нь жилийн дүнгээр 3.2 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн хонь, ямааны махны экспорт зургаа дахин өсөж, 1432 тоннд хүрчээ. Сүүлийн нэг жилд хуш модны самрын экспорт найм дахин буурч, үнийн дүн нь 30 хувиар багассан байна. 2016 онд хураан авсан хушны самрын хэмжээ 40 мянган тонн хүрсэн ч энэ онд 5000 тонн болж буурчээ.
Ж.Жаргалмаа