Бямба, ням гарагуудад нийслэлд болох үзвэр, сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
ҮЗВЭР
Л.Толстой "АДУУНЫ ТҮҮХ" Сонгодог жүжгийн нээлт
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Хэзээ: 11.24, 11.25, 11.26, 11.27, 11.29, 11.30, 12.01, 12.02, 12.03
Зохион байгуулагч: Улсын Драмын Эрдмийн Театр
Үргэлжлэх хугацаа: 120 minutes
Насны ангилал: 16+
Тасалбарын үнэ:15,000, 10,000, 25,000, 20,000, 30,000, 50 000₮
"Адууны түүх" жүжгийн талаарх илүү дэлгэрэнгүй "Соёл урлаг"-ийн булангаас уншаарай.
Ц.Нацагдорж "Гүн гэрийн гүнж" дуурь
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 2017.11.25, 11.26
Үргэлжлэх хугацаа: 120 minutes
Насны ангилал: 12+
Тасалбарын үнэ: 20,000 ₮, 15,000 ₮, 10,000 ₮
Үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэсэн. Доктор Л.Эрдэнэчимэгийн "Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай" судалгааны ажлаас сэдэвлэн бүтээжээ. Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байх хооронд Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадаагүй хоёр цэрэг Цао-Цао жанжны үзэсгэлэнт гүнжийг хулгайлан, Хүннү гүрний хаан Жи Жи Шаньюй авчирч өгснөөр үйл явдал өрнөнө.
“Салхи” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт
Хаана: УБ палас
Хэзээ: 2017.11.25
Үргэлжлэх хугацаа: 130 минут
Насны ангилал: 6+
Тасалбарын үнэ: 40,000₮, 30,000₮
"Жигүүрхэндээ хүчтэй" хүүхдийн жүжиг
Хаана: Хүүхэлдэйн театр
Хэзээ: 2017.11.25, 11.26
Үргэлжлэх хугацаа: 55 мин
Насны ангилал: 3+
Тасалбарын үнэ: 5,000 ₮
Их Монгол Улс минь уудам сайхан газар нутагтай. Газар нутагтаа бид Халх, Казак 2 үндэстэн. Дөрвөд, Буриад, Торгууд, Захчин, Баяд, Өөлд, Урианхай, Дархад, Цаатан, Барга, Дарьганга, Үзэмчин, Хотон гээд олон ястнуудаас бүрдсэн гурван саяулаа амьдардаг. Тэд бүгдээрээ өөрийн онцлог бүхий ёс заншил, хувцас хэрэглэл, дуу бүжиг наадаантай гэдгийг мэдэх үү?
Хүүхдүүд ээ! Цаа бугаа унасан цаатан ирэхэд Халх хүүхэлдэй морин хуураа татан уртын дуугаа дуулж, казак хүүхэлдэй домбороо товшин бүжгээ бүжнэ, буриад хүүхэлдэйнүүд ёохор хатирч, торгууд хүүхэлдэй тоохуу гутлаа тов хийгэж, хошин дуутай дархад хүүхэлдэйнүүд дуулж, дөрвөд хүүхэлдэйнүүд бий биелгээгээ бийлээд, гоёл зүүсгэлээ гайхуулсан үзэмчин хүүхэлдэйнүүд уян налархай дуулж бүжиглэж, хөгжимдөхийг үзэн баясаарай!
Хаана: УБ палас
Хэзээ: 2017.11.26
Зохион байгуулагч: "Тэхийн зоо" ХХК
Тоглолтын төрөл: Концерт
Үргэлжлэх хугацаа: 180 мин
Насны ангилал: 6+
Тасалбарын үнэ: 20 000 төгрөг
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ
Та манай америк багшаар удирдуулсан ярианы клубд хамрагдсанаар ярих чадвараа дээшлүүлэхээс гадна TOEFL, IELTS- ийн шалгалтанд бэлдэж буй хүмүүст маш том боломж юм. Макс багш та бүхэнтэй маш сонирхолтой хөгжилтэй мөн энгийнээр яриалцах болно.
БҮРТГЭХ УТАС: 91213255 дугаар
УУЛЗАЛТ
Агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг хүссэн хүн бүрт нээлттэй.
Б. Дугархүү /Хүний их эмч, Ай Ёо Доктор/ Олон нийтэд агаарын бохирдлоос эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгийг таниулах, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах аргуудын талаар танилцуулна.
Хаана: Теди төвийн урд Анкоре төв-д
Хэзээ: 2017/11/25, 14:00-16:00, ТӨЛБӨРГҮЙ.
УУЛЗАЛТ
ГҮНЖ төв "Долоон гарагийн тэмдэглэл", "Шантралгүй урагшил" номын зохиогч Ү. Оюунзулын санаачлагаар Нийслэлийн Боловсролын Газар, Хүүхдийн Урлан Бүтээх төвийн дэмжлэгтэйгээр “ОХИДЫН ХҮЧ-НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ” 1000 охидын уулзалтыг энэ сарын 25-нд 12-14 цагт, 15-17 цагийн хооронд зохион байгуулна. Уулзалтад оролцохыг хүсвэл 70105105 дугаарын утсаар ГҮНЖ төвтэй холбогдож, Монгол III сургуулийн замын эсрэг талд байрлах ҮБТДС-ийн 402 тоотод ирж бүртгүүлээд, УРИЛГА аваарай.
БҮЖГИЙН ХИЧЭЭЛ
Дуучин УКА-гийн "МАРГААШИЙН НАР ЛУУ ХАМТ АЯЛАХ УУ" дуу тун удахгүй youtube-д 8 сая хандалтыг авах гэж байна. Энэ дууны бүжгийн дэглэлтийг сурах хүсэлтэй хүмүүс маш их байгаа тул UKA X BACHKA хөтөлбөрийг зохион байгуулна.
ХААНА:MAX MALL 5-Р ДАВХАР "DEEP STAGE"
ХЭЗЭЭ: Энэ сарын 25-ны ХАГАССАЙН ӨДӨР
ТӨЛБӨР: 5000 ТӨГРӨГ
УУЛАНД АЛХАЛТ
Ням гаригт Баянзүрх хайрханд 8 - 12км орчим алхана.
Өглөө 08:45 цагт Төв шуудангийн хойд талын зогсоолд цуглаж, 09:00 цагт ЦАГТАА хөдөлнө. Хүлээхгүй тул цагаа бариарай.
Нэгдсэн унаа захиалах тул GOING дарахдаа хариуцлагатай хандаж, бусад аялагсдаараа илүү суудлын мөнгө төлүүлэхгүй байхыг хүсэе. Аялагчдын тооноос хамааран төлбөрийг хуваан төлнө.Та бүхэн өдрийн хоол, цайгаа бэлдэж ирээрэй. Мөн UGG, бойтгон гутал, индүүн ултай гутал, зуны пүүз, кеттэй бус зориулалтын аяллын гуталтай ирнэ үү.
Төлбөр хүний тооноос хамаарч 6000-12000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ.
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ
Монголд анх удаа албан ёсны эрхтэй хэвлэж буй, Английн алдарт зохиолч Ж.К.Роулингийн “Харри Поттер ба Философийн чулуу”, “Харри Поттер ба Нууцат өрөө” зохиолуудын нээлтэ болно. Нээлт өнөөдөр 14 цагаас “Интерном” номын их дэлгүүрийн төв салбарт болно.
Энэ үеэр косплей уралдаан, шившлэгийн тэмцээн, номын орчуулагч, редактортой хийх уулзалт болох юм.
Косплей уралдаанд оролцсон оролцогч бүрийг Butterbeer ундаагаар дайлна. Хамгийн шилдэг шидтэн болон хувирсан нэг оролцогчийг бид Роулингийн “Харри Поттер ба Философийн чулуу”, “Харри Поттер ба Нууцат өрөө” зохиолоор шагнана. Мөн “Potterheads of Mongolia” группийн админууд “Харри Поттер”-той танилцсан сонирхолтой түүхээ уншигчидтай хуваалцах аж.
Зочид хуваарилагч бүрх малгайг өмсөн, Хогварт сургуулийн үндсэн дөрвөн тэнхимд хуваарилагдаж, Харри Поттертой зургаа авахуулан, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Номын урьдчилсан захиалганд хамрагдан азтан болсон уншигч, мөн “Харри Поттер”-той танилцсан миний түүх” уралдааны ялагчдад шагнал гардуулснаар нээлт өндөрлөнө. ⚡️ Та бүхэн бидэнтэй цуг ид шидийн ертөнцөд нэгдээрэй ⚡️ Ид шид эндээс эхлэх болно...
ҮЛГЭРИЙН ЦАГ
Эртээ урьдын цагт Циферблат хэмээх хотынхоо зүрх нь болсон газар байж гэнэ. Хүүхдүүд бүгд хамтдаа Цифер туслах Билгүүний үлгэр уншихыг сонсож, төсөөллөө дэвэн, дэлхийгээр нэг тараах нь ээ:)
Үнэ: 5'000 (халуун сүү, жигнэмэг багтсан)
Жич: хүүхэд багачууд гэлтгүй, хүссэн том хүн ирж болно, уншихыг хүссэн үлгэрээ аваад ирсэн ч болно.
КИНО
«Циферблат Улаанбаатар»ын зүгээс 1980 онд бүтээсэн францын романтик инээдмийн төрлийн "La Boum" киног гаргана.
13:00 - La Boum
15:00 - La Boum 2
Tax: 8000₮ ("La Boum" киноны 1,2 дугаар ангийг үзэн, амтат пончик, нэг аяга халуун кофе авах боломтой).
Хэзээ: 11 сарын 25-нд 13:00 цагаас
Хаана: Монголын Залуучуудын Холбооны III давхарт "Циферблат Улаанбаатар"
2014 онд бүтээсэн, нэрт продюсер Уэс Андерсоны «Гранд Будапешт» кино
Үнэ: 5000₮
Хэзээ: Энэ сарын 26-нд 17:00 цагаас
Хаана: Монголын Залуучуудын Холбооны 3н давхарт "Циферблат Улаанбаатар"
ДУУ ХӨГЖИМ
Гэрээсээ ч гармааргүй энэ хүйтэн өдрүүдийн дундуур Циферблатыхан нь BAZO-той хамтраад түүний сэтгэл баясгам зөөлөн acoustic indie дуунуудтай нэгэн бяцхан тухлаг үдшийг бий болгох гэж байна. Kings of Convenience, Fleet Foxes-оос авахуулаад бидний дуртай олон дууг дуулахаар бэлджээ. Хүйтэн орой найзуудтайгаа эсвэл ганцаараа хүрч ирээд халуун дулаан уур амьсгал дунд дуртай дуунуудаа сонсож, дагаж дуулъя.
Үнэ - 8,000 төгрөг (үүднээсээ аваад орно.)
КОФЕ ХИЙЖ СУРАХ УУ?
Хэрэв тийм бол манай кофе машиныг ашиглан Lvl.1 Barista-тай кофе хийхээс гадна шоколадтай латте арт хийж, гар аргаар хийдэг өвөрмөц кофе амсангаа кофены талаарх мэдлэгээ хуваалцан ярилцана.
Сургалтын хураамж: 20'000 (кофе, цай, жигнэмэгтэй)
Хаана: Өргөө 2 кино театрын эсрэг тал, Спортын төв ордоны хажууд, Ziferblat Ulaanbaatar
Хэзээ: Өнөөдөр 13 цагт эхэлж, 15 цагт дуусна.