Уран бүтээлч Х.Ариунзаяа эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж, "Нүдээ нээ! Нүцгэн үнэн!" хэмээх үзэсгэлэнгээ "Corporate Hotel & Convention Centre"-т өнөөдөр танилцууллаа.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн хэвлэлийн хурлын үеэр тэрбээр энэхүү бүтээлүүдээ толилуулсан юм. Уран бүтээлч Х.Ариунзаяатай ярилцлаа.
-Та зургаа зурахын өмнө хүчирхийллийн хохирогчидтой уулзсан уу?
-Би 2016 оноос эхлэн нэг жилийн хугацаанд судалгаа хийж үзэсгэлэнгээ гаргасан. Гэр бүл салсан, нөхөр нь хуурсан, бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдтэй уулзаж, тэр хүмүүсийг бүтээлүүддээ тусгасан.
-Тэгэхээр та бүтээлүүддээ бодит хүмүүсийг дүрсэлсэн гэсэн үг үү?
-Бодит. Би өөрөө зорьж очиж, нийгэмд ямар асуудал тулгамдаад байна, яагаад эмэгтэйчүүд өрх толгойлж амьдарч байна, гэр бүлийн хүчирхийлэл ямар хэмжээнд байна вэ гэдгийг судалсан. Тэдэнтэй уулзаж байхад өөрсдийгөө хүчирхийлэлд өртсөнөө хэлдэггүй. Дотроо хадгалаад байдаг юм билээ. Тиймээс би тэр хүмүүсийн дуу хоолой нь болж, уран бүтээлээрээ дотоод ертөнцийг нь гаргаж тавьж байна.
-Та бүтээлүүдээ уран зургийн ямар төрлөөр зурсан бэ?
-Модерн сюрреализм чиглэлээр зурсан. Хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй ярилцаад юу мэдэрч зовж байгааг нь бүтээлдээ тусгаж, "Би хүчирхийлэлд өртөж байна. Надад туслаач" гэж хэлж буйг уран зургаар гаргасан.