Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан баярын хурал өнөөдөр “Corporate сonvention centre”-д болж, 2017 оны шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.
Баярын хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл үг хэллээ. Тэрбээр, Шинжлэх ухаан технологи, инновацийн салбарт ажиллаж буй нийт эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагч, шинжлэх ухааныг дэмжигч төрийн түшээд, үйлдвэрлэгч, бизнесмэн, шинжлэх ухааны үр шимийг хүртэгч иргэд, хамтран ажиллагч байгууллага хамт олонд чин сэтгэлийн баярын мэнд хүргэе.
Хүн төрөлхтөн түүхэндээ бий болгосон, нийгэмд хамгийн өргөн хүрээнд ач тусаа өгч байдаг, хамгийн гайхамшигтай, хамгийн том бүтээл, эрхэмсэг шинжлэх ухаанд цаг зуурын бэрхшээл цалин мөнгөний гачаалыг үл хайхран хоёргүй сэтгэлээр зүтгэж, хувь нэмрээ оруулж яваа Та нараараа бид ямагт бахархаж байдаг юм.
Хүмүүн хэмээх бодьгалийн хувь заяа нь түүний мөрөөдөл, мөрөөдөлдөө хүрэх зүтгэл хоёроор тодорхойлогдож байдаг бол хүн төрөлхтөн болоод манай цэнхэр гарагийн хувь заяа шинжлэх ухаанаас бүрэн хамаарах болоод байгаа нь глобал уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги, даян дэлхийн ногоон хөгжлийн үзэл баримтлал зэрэг дэлхийн хэмжээний бодлогын баримт бичгүүдэд хэдийнээ тусгалаа олоод байна.
Энэ цаг Монгол орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг улам эрчимжүүлэх, шинэ үеийн монголчуудыг эрүүл бие бялдартай, саруул ухаантай, цэвэр ёс суртахуунтай хувь хүн болгон төлөвшүүлэхэд манай орны шинжлэх ухаан, боловсролын байгууллага эрдэмтэн мэргэдийн гүйцэтгэх үүрэг хариуцлага, эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Хөгжил дэвшлийн бүхийл асуудлыг хүнтэй нь хамт, шинжлэх ухааны үндэслэл нотолгоо, ололт амжилтад тулгуурлан үйлдвэрлэх бодит шаардлагууд ч бий болоод байна.
Бидний амьдарч буй үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалын эринд нэг талаас бүтээгдэхүүн дэх материалыг орцыг эрс багасгах, мэдлэгийн эдийн засгийг бий болгох, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийг шинжлэх ухаанаар жолоодуулан хөгжүүлэх зэрэг үндсэн шаардлага тавигдаж байна. Нөгөө талаас өнөөгийн шинжлэх ухаан нь нээлттэй мэдээлэл, тогтвортой хөгжлийн цогц хандлага хөрвөх чадвартай судалгаануудын уулзвар зааг буюу судалгааны олон чиглэлийн зангилаан дээр зохилон ажиллах болж байна.
Манай эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагуудын өмнө эдгээр хандлагыг соргог анзаарч, төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн уялдаа зохицлыг хангаж, улс орондоо мэдлэгт тулгуурласан эдийн засаг, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн үндсийг бүрдүүлэн бэхжүүлэхэд идэвхтэй оролцох зүй ёсны шаардлага бий болоод байна.
Эдгээр эрэлт, хэрэгцээ шаардлагатай уялдан манай салбар болоод эрдэмтэн судлаачдын өмнө олон шинэ зорилт, сорилт тавигдаж, эдгээрийг хэрэгжүүлэх талаар төр засгаас ээлж дараатай арга хэмжээнүүдийг авч, зарим үр дүнд хүрч байгааг энэ баярын өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Жил бүрийн шинжлэх ухааны ажилтны өдрүүдэд тухайн жилд бий болсон шинжлэх ухаан, технологи, инновацийн шинэ бүтээл бүтээгдэхүүн, загвар, шинжлэх ухааны үйлчилгээний дээжээ олон нийтэд дэлгэн танилцуулахын сацуу олон түмний санаа бодол, зөвлөгөө, шүүмжийг сонсож үйл ажиллагаандаа тусгах зэрэг ажлыг зохион байгуулан хэвшиж байна. Энэ жилийн хувьд манай салбар бүхэлдээ шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан бүтэн жилийн турш шинэ мэдлэг олгох, шинжлэх ухаан технологи, инновацийн ололт амжилтыг сурталчлах, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийг хамтдаа эрж хайх, шинжлэх ухааныг үйлдвэрлэл боловсролтой холбон сайн түшнлэлийг бүрдүүлэх, гадаадын судалгааны байгууллага, судлаачидтай харилцан ашигтай ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллаж ирлээ. Эдгээр олон талт ажлын үр дүн ач холбогдлыг үзүүлсэн, нийгэм олон түмэнд сурталчилсан төгсгөлийн арга хэмжээнүүд энэ долоо хоногт орон даяар өрнөн явсаар бид өнөөдөр энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрч ирээд байна.
Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтсан бүхий л үйл ажиллагааг манлайлан удирдаж зохион байгуулсан БСШУСЯ, ШУТС, ШУА-ийн хамт олонд энэ танхимд цугласан та бүхний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье” гэлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн эздээр:
1-р байрт:
- МУИС-ийн доктор,П.Дэлгэржаргал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн плктор Б.Батсүрэн нарын багийн “Монголын түүх” 5 ботиороо
2-р байрт:
- ШУА-ийн Хими, химийн технлологийн хүрээлэнгийн доктор, академич Ж.Тэмүүжин “Нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээ” бүтээлээрээ
3-р байрт:
- ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор Г.Долмаа “Гумины бодисууд ба тэдгээрийн нанокозитын биологийн идэвх” судалгаагаара
- МУИС-ийн доктор Х.Тэрбиш, МУБИС-ийн доктор Х.Мөнхбаяр, доктор М.Мөнхбаатар “Монгол орны хоёр нутагтан” бүтээлээрээ
- Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрэлэнгийн доктор, профессор Ч.Чимэдрагчаа, академич Б.Дагвацэрэн, доктор Б.Дэжидмаа, доктор Б.Нямдэмбэрэл нарын багийн “Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг түүхий эд, эмийн фармакопей” сэдэвт бүтээлээрээ шалгарлаа.
Тусгай байрт:
- ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн доктор, академич Д.Содномдоржийн “Энергийн гайхамшиг ба түүнхий хувирлууд”
- СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэнгийн доктор Б.Баатархүү “Монгол улсын Тувачууд”
- ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор Б.Бүрэнбаатар нарын багийн “Монпоур” малын дусаалгын бэлдмэл бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болов.